ШУТИС-Барилга Архитектурын Сургуулийн төгсөлтийн ёслолын ажиллагаа болж өнгөрлөө
Барилга Архитетурын Сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн намрын улирлын төгсөлтийн ёслолын ажиллагаа 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр боллоо. Төгсөлтийн ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн Захиргаа хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, БАС-ийн Захирал Э.Нинжгарав, Дэд захирал Ж.Азжаргал, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Оюунцацрал, Архитектурын салбарын эрхлэгч И.Гончигбат, Барилгын инженерийн салбарын Эрхлэгч З.Биндэръяа, Барилгын инженерийн салбарын зөвлөх профессор академич Д.Дашжамц, Барилгын инженерийн салбарын профессор Я.Дүйнхэржав, Хүрээлэн буй орчны инженерийн салбарын эрхлэгч Б.Болд, Хүрээлэн буй орчны инженерийн салбарын дэд профессор Д.Сүнжидмаа, хүндэт зочноор Монгол Улсын гавъяат барилгачин, зөвлөх архитектор Г.Мягмар нар оролцлоо.
Энэ хичээлийн жилийн намрын улиралд магистрын зэрэгтэй 23, бакалаврын зэрэгтэй 194, дипломын зэрэгтэй 6 нийт 223 төгсөгчдөөс онцлох дипломтой 15 оюутан төгсөв. ШУТИС-ийн "Шилдэг төгсөгч оюутан"-аар Архитектурын мэргэжлийн оюутан Д.Номин-Эрдэнэ шалгарав.
Төгсөлтийн ёслолын ажиллагааг нээж БАС-ийн захирал Э.Нинжгарав төгсөгчдөд хандан амжилт хүсэж, цаашид төгссөн сургуультайгаа байнга холбоотой байж магистрантур, докторантурт суралцах, улс эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулахад иргэн бүр хичээн ажиллахаас гадна инженер болон төгсөж буй та бүхнээс ихээхэн үүрэг хариуцлага, инженерийн шийдэл хэрэгтэй гэдгийг хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. Мөн ШУТИС-ийн Захиргаа хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилгын инженерийн салбарын зөвлөх профессор, академич Д.Дашжамц нар төгсөгчдөд хандан үг хэлж, цаашдын ажил амьдралд нь амжилт хүсэв.
ШУТИС-ийн "Шилдэг төгсөгч" болсон Д.Номин-Эрдэнийг БАС-ийн "Захирлын нэрэмжит" шагналаар шагнав.
ШУТИС-ийн төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Азжаргал удирдан нийт төгсөгчид "Төгсөгчдийн тангараг"-ыг өргөж, төрийн дуулал эгшиглэв. Үүний дараа дэд захирал Ж.Азжаргал ШУТИС-ийн захирлын төгсөлтийн тушаалыг уншиж, хүндэт зочид, удирдлагууд төгсөгчдөд дипломыг нь гардуулав.
Нийт төгсөгчдийг төлөөлж "Шилдэг төгсөгч оюутан" Д.Номин-Эрдэнэ үг хэллээ.
Нийт төгсөгч нартаа цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.