Барилгын эрчим хүчний загварчлалын лаборатори шинээр нээгдлээ

Барилгын эрчим хүчний загварчлалын лаборатори шинээр нээгдлээ

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн (ШУТИС) харьяа Барилга, Архитектурын Сургуулийн (БАС) дэргэд Барилгын эрчим хүчний загварчлалын лаборатори шинээр нээгдлээ.

Энэхүү лабораторийг байгуулахад БАС болон Пийпл Ин Нийд ТББ (PIN), Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд нийт 50 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ.

Энэхүү лаборатори нь эхний ээлжид 10 гаруй програм хангамжуудыг худалдан авсан бөгөөд эдгээр нь барилгын дулаан хамгаалалт, халаалт, хөргөлт, агаар сэлгэлтийн систем, нарны цахилгаан, нарны дулаан, дулааны насосны төлөвлөлт, оновчлол хийх зориулалттай. Программ хангамжуудыг ашиглах талаарх сургалтыг Австрийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Их сургуультай өнгөрсөн жилээс эхлэн хамтран зохион байгуулж байна.

Уг лабораторийг ашиглан дипломын дараах сургалтын оюутнууд өөрийн судалгааг Австри, Чех, Японы их сургуулиудтай хамтран хийх ба барилгын эрчим хүчний аудиторуудын  сургалтад ч ашиглах юм байна.

Нийгмийн өмнө тулгамдаж асуудлыг оновчтой шийдэх судалгааны ажлын үр дүнтэй дээшлүүлэх, үндэсний боловсон хүчин бэлтгэх үйл ажиллагаа олон улсыг түвшинд хүргэхэд тус дөхөм болох нэгэн лаборатори шинээр нээгдлээ.

Мэдээг бэлтгэсэн: Б.Мөнхбаяр