EZCON компаний ээлжит тэтгэлэгт БАС-ийн оюутнууд хамрагдлаа

EZCON компаний ээлжит тэтгэлэгт БАС-ийн оюутнууд хамрагдлаа

                БНСУ-ын зуун хувийн хөрөнгө оруулалттай EZCON  буюу “И Зэт Си Өү Эн” ХХК нь 2009 онд байгуулагдан Монгол улсад бетон зуурмагийн шинэ технологийг нэвтрүүлэх, түүнийг таниулах, зах зээлд нийлүүлэх зорилгоор БАС-ийн Барилгын материалын технологийн багш нар, Барилгын дэвшилтэт материал, бүтээцийн судалгааны төвтэй хамтран туршилт, судалгааны ажлыг хийж байна.

          Судалгааны ажлын зэрэгцээ БАС-ын бэлтгэн гаргаж буй Барилгын бүтээц эдлэлийн технологи, барилгын материалын үйлдвэрийн технологи мэргэжлийн оюутнуудад бетоны нэмэлтийн чиглэлээр цуврал лекц унших, үйлдвэрлэлийн бааздаа дадлага хийлгэх, ажлаар хангах зэрэг чиглэлээр хамтран ажиллаж байна.

            Хамтын ажиллагааны бас нэг чиглэл нь жил бүр сурлага, хүмүүжлээрээ тэргүүний 10 оюутанд “И Зэт Си Өү Эн” ХХК -ийн тэтгэлэг олгодог. Эдгээр оюутнуудыг сонгохдоо сурлагын үзүүлэлтээс гадна амжиргааны түвшинг нь харгалзан үздэг.


          Энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөрт ББЭТ мэргэжлийн оюутан З.Төгөлдөр, Н.Анхчимэг, БМҮТ мэргэжлийн оюутан Т.Амардалай, Э.Мөнхбаяр, В.Оюунбаяр, М.Энхмаа, ИБҮБ мэргжлийн оюутан С.Түвшинбаяр, Ө.Урантогос, архитектур мэргэжлийн оюутан С.Алтангэрэл, сантехникийн инженерийн байгууламж мэргэжлийн оюутан О.Жаргалсайхан нарын 10 оюутан хамрагдлаа.

            Нийт тэтгэлэгт хамрагдсан оюутнууддаа БАС-ын Захирлын зөвлөл, Хүрээлэн буй орчны инженерийн салбарны багш нарын зүгээс баяр хүргэж сурлагын өндөр амжилт хүсье.

Мэдээг бэлтгэсэн: Д.Сүнжидмаа, Э.Бумбаяр