Төмөрбетоны аян-2017

Төмөрбетоны аян-2017

               ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуулийн Барилгын Инженерийн Салбараас  жил бүр зохион байгуулдаг “Төмөрбетоны аян” тэмцээн 2017 оны 09 сарын 18-с 10-р сарын 26-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү аяны зорилго нь “Төмөрбетон бүтээц” хичээлээр олж авсан мэдлэгээ батжуулах, онол практикийг хослуулах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилготой юм. Аяны үйл ажиллагаа 3 үе шаттай явагдсан бөгөөд 1-р шат нь Төмөрбетон дамнурууг  төсөллөн тооцож, арматурыг зангидан, бетон цутгаж, бэхжүүлэн турших, 2-р шат нь Ханын илтгэл, 3-р шат нь Эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих уралдаан байв. 

        Энэ жилийн аяны онцлог нь ижил мэргэжлээр сургадаг, улсын хэмжээний их дээд сургуулийн оюутны төлөөлөл болох Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулиас -1 баг, Техник Технологийн Дээд Сургуулиас -4 баг, Монголын Үндэсний Их Сургуулиас -2 баг оролцсон явдал юм. Аяны уралдааныг “CABS” ХХК ивээн тэтгэж явууллаа.

       Уралдааныг “Тулга проект” компаний захирал, МУ-ын зөвлөх инженер Г.Тулга, “Улаанбаатар барилга угсралт” ХХК-ий ерөнхий инженер Г.Чулуут,  БАС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Оюунцацрал  нар шүүн, БАС-ийн дэд профессор М.Сугар, ахлах багш Д.Энхгэрэл, Д.Мягмарцэнд, Б.Жавхлан, Б.Эрдэнэдаваа Э.Одонтуяа нар бэлтгэн явуулав.

Аянд ШУТИС-н Барилга Архитектурын Сургууль, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль, Техник Технологийн Дээд Сургууль, Үндэсний Их сургуулийн  100 гаруй оюутны 17 баг оролцсоноос:

-1-р байр  IMMENSE”,  2-р байр “SUFFICIENT”,  3-байр “BEAM BROS” /ТТДС/ багууд эзэлсэн ба, тусгай байрт “FLAME”,  “INF”, “Практик”, “В14х6”  багууд, шилдэг илтгэлд “BEAM BROS”, шилдэг ханын илтгэлд IMMENSE багууд  шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.

1-р байр. IMMENSE баг  

2-р байр. “SUFFICIENT” баг

3-байр “BEAM BROS” /ТТДС/ баг

Энэхүү аяны хүрээнд барилгын салбарын оюутнууд ханын илтгэлтэй танилцаж, мэдлэгээ дээшлүүллээ.

Аян болон тэмцээнд амжилттай, идэвхтэй оролцсон багийн оюутнууддаа цаашдын хичээл сурлага, бүтээлд амжилт хүсье.

Мэдээг бэлтгэсэн: Д.Энхгэрэл, Э.Бумбаяр