Архитектурын салбар Парис хотын Ла Виллетийн Архитектурын Үндэсний Их Сургуультай хамтран зохион байгуулдаг ээжит намрын сургалт болж өнгөрлөө.
Архитектурын салбар Парис хотын Ла Виллетийн Архитектурын Үндэсний Их Сургуультай хамтран зохион байгуулдаг ээжит намрын сургалт, судалгааны 5 дахь удаагийн сургалтыг 2017 оны 9 сарын 11 - 22-ны хооронд Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа. Намрын сургалтын хүрээнд Архитектурын салбарын 3 ба 4-р курсын нийт 9 оюутан Францын 8 оюутантай хамтран Улаанбаатар хотын сонгосон 4 байршилд хот байгуулалт, амьдрах орчны судалгаа гүйцэтгэж, судалгааны урьдчилсан үр дүнг 9 сарын 22-ны өдөр Нийслэлийн Захирагчийн Ажлын Алба, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт танилцуулав.
Сургалтын явцад Парис хотын Ла Виллетийн Архитектурын Үндэсний Сургуулийн багш Оливер Бушерон Барилга архитектурын сургуулийн захирал Э.Нинжгаравтай уулзаж цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бололцооны талаар санал солилцлоо.
Мэдээг бэлтгэсэн: С.Амгалан, Э.Бумбаяр
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.