БАС-ийн багш нар БНСолонгос улсын Улсаны их сургууль болон UNIST-д очиж семинарт оролцов
БАС-ийн дэд захирал Ж.Азжаргал, Хүрээлэн буй орчны инженерийн салбарын профессор Д.Басандорж, С.Чулуунхуяг нар 2017 оны 04 сарын 16-23 хооронд БНСолонгос улсын Улсаны их сургууль болон UNIST-д очиж семинарт оролцоод ирлээ. 2015 онд ШУТИС болон UNIST хооронд батлагдсан албан ёсны MOU-г баримтлан хамтын ажиллагааг эрчимжүүлэх, 2 талын профессор судлаачдын хооронд бодит харилцаа үүгэх зорилгоор семинар амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү уулзалт семинарыг зохион байгуулахад БАС-д ажилладаг Койкагийн мэргэжилтэн Chung Heuk Jin болон ШУТИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба ихээхэн тус дэмжлэг үзүүлсэнд талархаж байна.
Улсаны их сургуулийн Хүрээлэн буй орчны инженерийн салбарын эрхлэгч Byeong Kyu Lee төлөөлөгчдийг хүлээн авч судалгааны ажил болон салбарынхаа тухай танилцуулга хийлээ. Vietnam, Iran, India, China, Pakistan, Nepal, Mongolia гэсэн олон орны оюутнууд оролцсон судалгааны хүчтэй баг бүрдүүлэн идэвхтэй ажиллаж байна. Түүнчлэн профессор Byeong Kyu Lee нь “Brain Korea 21 Plus” сангийн салбарын захирлаар ажилладаг. Энэхүү BK-21 сан цаашид БАС-тай хамтран ажиллах бүрэн боломжтойг илэрхийлэн хамтын ажиллагааны санамж бичиг үйлдэн талууд харилцан гарын үсэг зурж баталгаажуулав. Улсаны их сургуулийн ахмад профессор Hung Suck Park өөрийн судалгааны ажлаа танилцуулан Улсаны их сургуулийг үүсгэн байгуулсан Hyundai корпораци болон SK-oil компаний үйл ажиллагаатай танилцуулав. Профессор Hung Suck Park засгийн газрын холбогдох байгууллага болон компани аж ахуйн газруудтай харилцаа холбоо тогтоож судалгааны олон ажил, төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа энэ тал дээр ихээхэн туршлагатай профессор байв. Байгальд ээлтэй барилгын материал, Аж үйлдвэрийн Эко парк, Хаягдал ус дахин боловсруулах гэсэн чиглэлд судалгааны хамтарсан ажил хэрэгжүүлэх бүрэн боломжтой талаар профессор Hung Suck Park-тай ярилцаж тохиролцов.
Байгуулагдаад ердөө 8 жил болж байгаа Улсаны Шинжлэх Ухаан Технологийн үндэсний институт болох UNIST-д очиж танилцлаа. “World leading university to advanced science and technology for the prosperity of humankind” гэсэн алсын хараатай энэхүү сургуулийн зорилго нь 2030 он гэхэд дэлхийн шилдэг 10 сургуулийн нэг болох юм байна. Тус сургуулийн өвөрмөц давуу тал нь бүх хичээл Англи хэл дээр ордог, бүх багш нар нь Англиар хичээлээ заадаг онцлогтой. Түүнчлэн тус институтын лаборатори, судалгааны төвүүд нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж багажаар тоноглогдсон байв. Зарим микроскоп нарийн хэмжүүрт багаж нь Азидаа тэргүүлдэг талаар онцолж байв. School of Urban and Environmental Engineering-ийн захирал Sung Deuk Choi төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. БАС-ийн дэд захирал Ж.Азжаргал байгальд ээлтэй ногоон технологийн төсөл хэрэгжүүлэхийн зэрэгцээ сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, лабороторын тоног төхөөрөмжийг шинэчлэх, сургалтын төлөвлөгөөнд энэ төрлийн хичээлийг түлхүү оруулах байдлаар шинэчлэх зэрэг асуудлаар илтгэл хэлэлцүүлж UNIST-ийн сургалтын төлөвлөгөөтэй гарын авлага авч танилцлаа.
UNIST-ийн Хүрээлэн буй орчны инженерийн салбарын профессор Cho Jae Weon нь Bio-toilet буюу Био жорлон хөгжүүлэлтийн чиглэлээр судалгааны ажил хийж Science Walden төслийн захирлаар ажилладаг. БАС-ийн профессор Д.Басандорж энэ чиглэлд хийж байгаа өөрийн судалгааны ажлаа танилцуулан харилцан мэдээлэл солилцож цаашид хамтран ажиллаж төсөл хэрэгжүүлэх бүрэн боломжтой талаар тохиролцов. БАС-ийн профессор С.Чулуунхуяг Монгол улсын хэмжээнд усны чиглэлээр баримталж байгаа бодлого, өнөөгийн нөхцөл байдал, ус цэвэрлэх байгууламж болон бусад тулгамдсан асуудлын талаар илтгэл хэлэлцүүлсэн. Энэ сэдэвтэй холбогдуулан Профессор Sung Deuk Choi Улсан хотын ус цэвэрлэх байгууламжтай очиж танилцуулав. Ус цэвэрлэх байгууламжийг газар доор бүх үйл ажиллагаа нь явагдахаар төлөвлөж хийсэн байгаа тул гадна агаарт ямарч муухай үнэр танар гарахгүй орчин тойрон нь маш цэвэрхэн байв. Борооны ус болон гадаргын усыг төвлөрүүлэн далан байгуулж тэндээсээ усаа татаж цэвэршүүлэн хотын хэрэгцээг хангаж байгаа нь манайд хэрэгжүүлэх шаардлагатай ажлын нэг жишээ болж байлаа.
Улсаны их сургууль болон UNIST-тэй цаашид судалгааны ажил хамтарч хийх, төсөл хэрэгжүүлэх, судлаач солилцох, зочин профессор урьж лекц уншуулах, сургалтын төлөвлөгөөг шинэчлэн сайжруулах зэрэг олон талын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бүрэн боломжтой талаар харилцан тохиролцож дараачийн ээлжит семинарыг Улаанбаатарт 2017 оны 8 сард хийхээр төлөвлөв.
Барилга Архитектурын сургууль
ШУТИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.