Галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлагын ажил зохион байгуулагдав
Сургуулийн захирлын 2017 оны 03 сарын 06-ны өдрийн А-21 тоот тушаалаар Галын аюулгүй байдлыг хариуцсан Шуурхай удирдлагын бүрэлдэхүүнийг 16 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр, урьдчилан сэргийлэх-авран хамгаалах бүлгийг 4 салбарт 33 хүний бүрэлдэхүүнтэйгээр тус тус байгуулж, сургуулийн хэмжээнд хариуцах ажлын чиглэлийг тодорхойлж ажиллаж байна.
Сургалт, дадлагын ажлыг 2017 оны 3 дугаар сарын 22-нд Гал импекс ХХК-тай хамтран тусгай хөтөлбөрийн дагуу гал үүсэх шалтгаан, галын аюулын үед авах арга хэмжээ, галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай зэрэг сэдвээр сургагч багшийн лекцийг шуурхай удирдлагын зөвлөлийн бүрэлдэхүүн болон урьдчилан сэргийлэх-авран хамгаалах бүлгийн нийт бүрэлдэхүүний дунд зохион байгуулав.
Сургалтын явцад ажлын байранд галын хорны төрлийг сонгох, ялгах, галын хорыг ажиллуулах зарчмын талаар мэдээлэл өгч гал унтраах үйл ажиллагааны талаархи мэдлэг чадвар, арга барилыг нэмэгдүүлэхэд энэхүү сургалт, дадлагын ажлын гол зорилго чиглэсэн болно.
Сургалт, дадлагад оролцогчидод галын аюулаас сэргийлэх, гал унтраах хортой харьцах мэдлэг чадвар, арга барилаа ахуй амьдрал дээрээ хэрэглээ болгоход чухал алхам боллоо.
Сургалт, дадлагын үйл ажиллагааны явцын байдалтай сургуулийн захирал болон салбарын удирдлагууд танилцаж, болзошгүй гамшиг ослын үед ажиллах болон бэлэн байдлыг хангахад тулгарч болох бэрхшээл, сургамжийг судлаж цаашид анхаарал тавьж шийдвэрлэх ажлын чиглэлийг тодорхойлж ажиллав.
Энэхүү сургалт, дадлагын үеэр Улсын Онцгой Байдлын Ерөнхий газраас улс орон даяар зарласан гамшиг ослын үед дохиогоор ажиллах зарлан мэдээллийн дагуу хичээлийн байрны 6,5,3,2-р давхаруудын хонгилд тусгай суурилуулсан дохиоллын тусламжтайгаар хичээлтэй байсан нийт багш оюутнуудыг Шуурхай бүлгийн удирдлагын багийн гишүүд болон урьдчилан сэргийлэх-авран хамгаалах бүлгийн гишүүд, сургуулийн оюутны зөвлөлийн төлөөлөл хамтран барилгын бүх давхрын хонгилын гарц, шатуудаар аюулгүй гаргах ажлыг зохион байгуулж, сургуулийн хэмжээнд дохиогоор цугларах цэгт 5 минутын хугацаанд багтааж цугларах дадлагыг явуулж, оролцсон нийт бүрэлдэхүүнд гамшиг ослын үед зарлан мэдээллийн дагуу хэрхэн цугларах, галын аюулаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой мэдээлийг Шуурхай бүлгийн удирдлагын зөвлөлөөс хийлээ.
Нэгдсэн цугларалтын дараагаар Шуурхай бүлгийн удирдлагын зөвлөл, сургалтыг зохион байгуулагч Гал импекс ХХК-иас хамтран тусгай бэлтгэсэн талбайд гал унтраах зорилгоор шуурхай бүлгийн гишүүд, оролцогчдод гал унтраах хорыг ажилуулах үзүүлэх сургалт явуулж, ил гарсан галын цэгүүдийг унтраах дадлагыг явуулав.
Мэдээг бэлтгэсэн: Э.Бумбаяр
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.