“ Ногоон хайрцаг ” зорилтот судалгааны төслийн уралдааны 1-р шат 2017 оны 3-р сарын 13нд амжилттай болж өнгөрлөө.
“ Ногоон хайрцаг ” зорилтот судалгааны төслийн уралдаан нь багш, оюутны мэдлэг, чадавхийг сайжруулах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, судалгааны үр дүнг бодит байдалд нэвтрүүлэх, нийгмийн өмнө тулгамдсан зорилтыг шийдвэрлэх, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг зорилгын дор болж өнгөрлөө.
Энэхүү уралдааны үндсэн шаардлага нь БАС-ийн багш, оюутан хамтарсан баг төсөл боловсруулж , шалгарсан багууд тодорхой санхүүжилт авч төслийг хэрэжүүлэх юм.
Баг нь салбаруудын төлөөллөөс тус бүр нэг буюу гурван өөр салбарын оюутан хамтарч нэг баг болж байгаа бөгөөд нийгэмд тулгамдаж буй агаар хөрсний бохирдлыг бодитойгоор шийдвэрлэх арга зам хайж байгаагаараа онцлог юм.
Тус уралдаанд нийт 9 баг оролцсон бөгөөд түүнээс 5 баг шалгарч, шалгарсан багийн оюутан залуусыг БАС-ийн захирал Э.Нинжгарав хүлээн авч уулзан, талархлын үг хэлж, 1-р шатны материалын зардлыг олгож, “ Ногоон барилга ” номыг бэлэглэн, дараагийн шатанд амжилттай оролцохыг хүслээ.
Мэдээг бэлтгэсэн: Э.Бумбаяр
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.