2016-2017 оны хичээлийн жилийн БАС-ийн бакалавр оюутны
эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Барилга Архитектурын Сургуулийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний бага хурал 2017 оны 03 сарын 16-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уг хурал нь оюутан залуусын судалгааны ажлын ур чадварыг дээшлүүлэх, онолын мэдлэгийг бататгах, техник сэтгэлгээг хөгжүүлэх замаар бүтээгч инженер, мэргэжилтэн бэлтгэх зорилготой юм.
Бакалавр оюутны хуралд техник технологи, нийгэм хүмүүнлэг дизайн, байгалийн ухаан экологи гэсэн үндсэн чиглэлээр нийт 12 илтгэл хэлэлцүүлэгдлээ.
Нийгэм, хүмүүнлэг, дизайн чиглэлээр:
Тэргүүн байранд магистр С.Амгалан удирдагчтай М.Ариунзаяа, Г.Нямлхам, Р.Элбэг-Очир, Э.Мишээл нар "Улаанбаатар хотын нийтийн орон зай" сэдвээр; Дэд байранд доктор (Ph.D) Ч.Оюунжаргал удирдагчтай К.Эрболат " TSC гурвалсан төсөл" сэдвээр;
Техник технологийн чиглэлээр:
Тэргүүн байранд магистр Ж.Сарантуяа удирдагчтай Б.Ванчиг, Б.Түмэнсайхан нар "Цохилтоор модны хатуулгийг тодорхойлох" сэдвээр; Дэд байранд доктор (Ph.D) Ц.Уранцэцэг удирдагчтай Д.Бурмаа, Б.Лхагвасүрэн, Н.Хоролмаа нар "Гэр хорооллын айлуудад зориулсан ухаалаг угаалтуур" сэдвээр;
Байгалийн ухаан, экологийн чиглэлээр:
Тэргүүн байранд магистр Б.Буянжаргал удирдагчтай Л.Сүхбат, Б.Пүрэвдорж, Д.Нямдорж, Б.Ганзориг нар "Мандал-Овоогийн шаварт хайлш үүсгэгч нэмэлтийн нөлөөний судалгаа" сэдвээр; Дэд байранд магистр Н.Болдбаатар, С.Туяа удирдагчтай З.Төмөрбилэгт, Э.Ган-Эрдэнэ нар " Архангай аймгийн Өгий нуурын ай сав экологийн тэнцвэрт байдал" сэдвээр тус тус шалгаран өргөмжлөл мөнгөн шагнал гардан авлаа.
Мөн оюутнуудаа амжилттай удирдан оролцуулсан удирдагч багшаар Хүрээлэн буй орчны инженерийн салбарын ахлах багш Б.Буянжаргал шалгарч өргөмжлөл болон мөнгөн шагналаар шагнагдав.
Шалгарсан илтгэлүүд дараагийн шат болох Академич Ч.Авдайн нэрэмжит "Эрдмийн XVII чуулган"-нд оролцож, хурлын эмхтгэлд өгүүллээ хэвлүүлэх юм.
Нийт шалгарсан оюутнууддаа зорьсондоо хүрэх илтгэл, зүтгэл, эрмэлзлэлээр дүүрэн байж цаашдын эрдэм судлалын ажилдаа амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Мэдээ бэлтгэсэн: БАС-ЭША
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.