"ГАЗАР ХӨДЛӨЛТ , ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН СУДАЛГАА" СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СЕМИНАР, "БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ XI БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

"ГАЗАР ХӨДЛӨЛТ , ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН СУДАЛГАА" СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СЕМИНАР, "БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ XI БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуулийн "Хөрсний механик, динамикийн судалгааны профессорын баг"-аас зохион байгуулсан "Барилга, байгууламжийн геотехникийн асуудлууд" сэдэвт уламжлалт XI эрдэм шинжилгээний бага хурал болон "Газар хөдлөлt, инженерчлэлийн судалгаа" сэдэвт Монгол-Японы эрдэмтдийн хамтарсан семинар 2017 оны 3-р сарын 11, 14-ний өдрүүдэд ШУТИС дээр амжилттай болж өнгөрлөө.

            Монгол орны нутаг дэвсгэрийн  баруун болон хойт хэсгийн уулархаг болон төвийн хэсгийг хамарсан өргөн уудам бүс газар нь газар хөдлөлийн идэвхитэй бүсэд хамрагдаж байдаг. Ийм учраас газар хөдлөлийн тухай мэдээг бүртгэх, боловсруулах, газар хөдлөлийн үйлчлэлийн эсрэг барилга байгууламжийн хариу үйлчлэлийг тооцож төлөвлөж, барьж байгуулах нь манай орны хувьд нэн чухал ач холбогдолтой асуудал юм.

            Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын хүрээнд явагдсан олон улсын хамтарсан 4-р семинарт Япон улсын Тохоку их сургуулийн профессор М.Мотосака (Барилга-Мониторингийн системийн газар хөдлөлтийг урьдчилан анхааруулах системтэй хамтатгасан судалгаа, хөгжүүлэлт), Ямагата их сургуулийн профессор K.Мицужи (2011 оны Тохокугийн газар хөдлөлтийн үед эвдэрсэн шон суурьтай барилгын динамик шинж чанар), Хирошима их сургуулийн профессор X.Ямамото (Ууталсан шороо ашиглаж газар хөдлөлийн үйлчлэлийг бууруулах судалгаа), Японы Обаяаши корпорацийн зураг төслийн ахлах инженер M.Toнo (Газар хөдлөлтийн үед эвдэрсэн барилгуудыг хүчитгэх Япон улсын туршлага) нар сонирхолтой  илтгэлүүд тавьж оролцсон нь манай инженерүүдийн газар хөдлөлийн инженерчлэлийн мэдлэгийг хөгжүүлэх, туршлага эзэмшихэд чухал ач холбогдолтой болж байна.

            Мөн энэ өдрүүдэд БАС-ийн "Хөрсний механик, динамикийн судалгааны профессорын баг" болон "Геотехникийн судалгааны төв"-өөс зохион байгуулсан "Барилга, байгууламжийн геотехникийн асуудлууд" сэдэвt онол практикийн бага хурал болж энэ хурал дээр Монгол-Японы эрдэмтэд өөрсдийн судалгааны үр дүнгүүдээс танилцууллаа. Тухайлбал ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Ч.Одонбаатар " Монгол орны газар хөдлөлийн аюулын үнэлгээ", БАС-ийн дэд профессор, доктор М.Оюунчимэг "Газар хөдлөлтийн долгионы барилга дахь тархалтын шинж чанарын судалгаа", БАС-ийн ахлах багш, доктор Ц.Цоггэрэл "2011 оны Тохокугийн газар хөдлөлтийн үед Сэндай хот ын бассейны ул хөрсний чичэрхийллийн судалгаа", БАС-ийн багш, магистр Т.Мөнх-Өнөр "Улаанбаатар хот орчмын ул хөрсний инженерийн шинж чанар ба барилгад зориулсан газар чичэрхийллийн хариу үйлчлэлийн судалгаа", багш, магистр Т.Зоригт "Өндөр барилгын газар хөдлөлийн үе дэх динамик тооцооны 3-н хэмжээст төвлөрсөн массын аргын шинжилгээ " зэрэг илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлэв.

            Манай урилгыг хүлээн авч эрдэм шинжилгээний хурал, Монгол-Япон улсын судлаачдын хамтарсан семинарт ирж илтгэл тавьж оролцсон Япон улсын дээр дурьдсан их сургуулиудын профессор М.Мотосака, X.Ямамото, K.Мицужи, M.Toнo нартаа гүн талархалаа илэрхийлж байна.

            Барилга, байгууламжийн геотехникийн асуудлууд сэдэвт онол практикийн бага хурал, Монгол-Япон улсын их сургуулиудын хамтарсан семинарт идэвхтэй оролцсон нийт оролцогчдодоо талархал илэрхийлж цаашдын газар хөдлөлийн инженерчлэлийн ажилд нь өндөр амжилт хүсье.

 

Монгол-Японы хамтарсан семинар, эрдэм шинжилгээний бага хурлыг нээж БАС-ийн захирал, доктор, дэд профессор Э.Нинжгарав үг хэлэв.

 

Хуралд оролцогчдод академич Д.Дашжамц, профессор М.Мотосака нар сертификат гардуулав.

Мэдээг бэлтгэсэн: ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуулийн "Хөрсний механик, динамикийн судалгааны баг" - ийн ахлагч, Mонгол улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, профессор (ScD), академич  Д.Дашжамц