Монгол Улс дахь Франц Улсын Элчин Сайдын Яамны Соёл, хамтын ажиллагааны зөвлөх ноён Жан-Флоран ФИЛТЦтэй уулзалт хийв

Монгол Улс дахь Франц Улсын Элчин Сайдын Яамны

 Соёл, хамтын ажиллагааны зөвлөх ноён Жан-Флоран ФИЛТЦтэй уулзалт хийв

     Монгол Улс дахь Франц Улсын Элчин Сайдын Яамны Соёл, хамтын ажиллагааны зөвлөх ноён Жан-Флоран ФИЛТЦ болон хамтын ажиллагаа хариуцсан ажилтан Төрням нар Барилга, Архитектурын Сургуулийн захирал Э.Нинжгарав, Архитектурын салбарын эрхлэгч И.Гончигбат, Архитектурын Салбарын багш С.Амгалан, Барилгын инженерийн дадлагажигч багш Л.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй уулзалт хийв. Уг уулзалтад Монгол-Францын хамтын ажиллагааны хүрээнд БАС-ийн боловсон хүчнийг сайжруулах, Монгол-Францын хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээлэл, хамтын ажиллагаагаа цаашид хэрхэн өргөжүүлэх, багш солилцооны хөтөлбөр явуулах зэрэг асуудлаар санал солилцож, ярилцлаа. Ноён ФИЛТЦ цаашид Францын сургуулиудтай хамтран ажиллах тал дээр тусламж дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, БАС-ийн төлөөлөгчдийг найрсгаар хүлээн авлаа.

Official Meeting with Sir Jean-Florent FILTZ at French Embassy, Mongolia

       An official meeting between Sir Jean-Florent FILTZ, consular of culture and cooperation of France, Turnyam, officer of cooperation and relations, and Mongolian University of Science and Technology (MUST) representatives, including E.Ninjgarav, dean of School of Civil Engineering and Architecture (SCEA), I.Gonchigbat, head of Architecture Department, S.Amgalan and L.Munkhtsetseg, lecturers of SCEA, was held at French Embassy, Mongolia. In the framework of French-Mongolian collaboration, ways to improve MUST human resources, possibilities on expanding the relationship between MUST and French Universities in the form of research, exchange of faculties and students were discussed. Sir FILTZ kindly received MUST representatives and expressed support on further collaboration.

Мэдээг бэлтгэсэн: Л.Мөнхцэцэг