Монгол Улсад Инженер технологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэсний 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ.
Монгол Улсад Инженер технологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэсний 55 жилийн ойг 2016 оны 11 сарын 09-10-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ.
Баярын арга хэмжээний хүрээнд 11 сарын 09-ны өдөр зохион байгуулагдсан "Инженерийн боловсрол-55" Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр БХБЯ-ны Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төслийн нэгжийн захирал Б.Баасанд Монгол улсын Барилгын салбарт олон жил идэвхи зүтгэлтэй ажиллаж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, их сургууль-үйлдвэрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, сургалтын орчин, судалгааны материаллаг баазыг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг өндрөөр үнэлж ШУТИС-ийн "Хүндэт профессор" цол олгов.
Мөн хуралд Барилга Архитектурын Сургуулийн зөвлөх профессор, Академич Д.Дашжамц "Орчин үеийн Монгол улсын барилгын салбарын боловсрол, шинжлэх ухаан, техникийн тулгамдсан асуудлууд" сэдэвт илтгэл хэлэлцүүлэв.
Монгол Улсад Инженер технологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэсний 55 жилийн ойн хүндэтгэлийн хурал 11 сарын 10-ны өдөр Корпорейт зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдлаа. Энэ хурал дээр Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 136 дугаар зарлиг гаргаж, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасныг гардуулав.
Уг хурлын үеэр Монгол улсад инженерийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх эхлэлийг тавьсан, ШУТИС-ийн ууган оюутан, ууган багш, ууган эрдэмтдийн төлөөлөл болон ямагт тэргүүн эгнээнд явж, Эх орны барилгын салбарт олон мянган инженер бэлтгэх, салбарын шинжлэх ухааныг хөгжүүлэн, үр өгөөжийг нэмэгдүүлэн үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэх, их сургуулийн хөгжлийн бодлого, стратегийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, сургалтын орчин, материаллаг баазыг бэхжүүлэх, багшлах боловсон хүчнийг хөгжүүлэх үйлсэд 55 жилийн нөр их хөдөлмөр, бүтээлээ зориулан материаллаг болон оюуны томоохон хөрөнгө оруулалт хийснийг нь өндрөөр үнэлж Гавъяат багш Г.Базарт ШУТИС-ийн "Хүндэт доктор" цол олгож, хүндэтгэл үзүүллээ.
Мөн анхны төгсөгч Д.Арсланбаатар, П.Отгонбаяр нарыг ШУТИС-ийн "Эрдмийн зөвлөл"-ийн нэрэмжит шагнал, Г.Мягмарыг ШУТИС-ийн "Ректорын зөвлөл"-ийн нэрэмжит шагнал, анхны эмэгтэй инженер төгсөгч Б.Чимэддолгорыг ШУТИС-ийн Төгсөгчдийн холбооноос "Хүндэт гишүүн" цолоор тус тус шагнаж урамшуулав.
Барилга Архитектурын Сургуулийн профессор багш, ажилтан, төгсөгч, оюутнууддаа баярын мэнд хүргэе.
Мэдээ бэлтгэсэн БАС-ЭША, Захиргаа
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.
Инженерийн зурагзүйн тэнхимийн ахлах багш Н.Доржбалдан докторын (Ph.D.) зэргийг амжилттай хамгааллаа