“Судалгааны арга зүй” сэдэвт семинарыг англи хэл дээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургуулийн жишигээр явуулав.
Солонгос, Япон, Хятадын зэрэг улсын шилдэг их дээд сургуулиуд, судалгааны хүрээлэнгүүдэд явагддаг “Судалгааны арга зүй”-семинарыг ШУТИС-д нутагшуулахын тулд профессорын баг, салбарууд дээр өөр өөрийн онцлогт тохируулан хэрэгжүүлсээр байгаа билээ.
Энэ удаа “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хамтарсан судалгаа, магистр, доктор, зэргийн бус сургалтын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Дулааны цахилгаан станцын хаягдал үнсийг барилгад ашиглах ногоон ирээдүй” төслийн Монгол талын удирдагч Д.Сүнжидмаа, Япон талын удирдагч Тохокугийн Их Сургуулийн профессор Данил Пушпалал нарын санаачлагаар залуу судлаачдад зориулан “судалгааны арга зүй” сэдэвт семинарыг 2016 оны 9-р сарын 6-аас 9-р сарын 12-ны хороонд БАСургууль дээр явууллаа. Цахилгаан станцын үнсийг хэрэглээнд оруулах чиглэлээр өгүүллэг уншихдаа түлхүүр үг, түүний онцлог, товчлол дахь оновчтой тайлбар улмаар график, схемийн хамаарал, түүнийг хэрхэн уншиж тайлах, улмаар дүгнэлтүүдийг авч хэлэлцэх талаар англи хэл дээр ойлгомжтой, товч тодорхой тайлбарлаж оролцогч бүрт хүртээмжэйгээр энгийн, оновчтой илтгэх арга барилыг гурван слайд ашиглан дадлагажуулж байлаа. Мөн даалгавар хэлбэрээр хүн тус бүр өөрсдийн судалгааны зорилгоо бичиж е-мэйлээр явуулахдаа англи хэлний үгийг хэрхэн оновчтой ашиглах, е-мэйлийн хайлтын гарчиг нь ямар байх зэрэг нарийн арга барилыг давхар эзэмшүүлж байсан нь залуу судлаачдад олон улсын түвшинд харилцах арга барил эзэмшүүлэхэд чухал чадвар өглөө.
Ишлэл материалыг хэрхэн ашиглах, өгүүлэлд хэрхэн дүгнэлт өгөх тухай ийм сургалт залуу судлаачидад зайлшгүй шаардлагатай байдаг атлаа тэр бүр удирдагч профессорууд нэг бүрчлэн тайлбарлаад байдаггүй онцлог зүйлсийг энэ сургалтаар тодорхой болгож өгсөн нь онцлог юм. Тухайлбал е-мэйлээр судалгааны зорилгоо бичихдээ зөвхөн “The purpose of this research is …” гэж эхлүүлэн, түлхүүр үгнүүдээ улаан үсгээр доогуур зураасаар ялгах, овог нэрээ бүтэн бичих, энгийн ойлгомжтойгоос гадна “үзэсгэлэнтэй” англи хэл ашиглах зэрэг тодорхой цөөн шаардлагуудыг тавьж байгаа нь оролцогч нарт ойлгомжтой, сонирхолыг нь төрүүлэхүйц болж чадаж байв.
Презентацийг 3 слайд ашиглан англи хэл дээр дадлагажуулахдаа слайд бүрт хэлэх ёстой агуулга, слайд хооронд шилжих холбоос зэргийг анхаарч, сонсогч нар луугаа хандах, гол асуудлаа хэрхэн тодорхойлох зэрэг олон арга барилд суралцуулах боломжтойгоор зохион байгуулж байв.
Семинарт АТС-ын 16 магистр болон доктор оюутнууд хамрагдав. Семинар 5 хоног үргэлжиллээ. Сургалтанд хамрагдсан оюутнуудын судалгааны чиглэл өөр өөр боловч сэдэв болон судалгааныхаа зорилгыг хэрхэн оновчтой сонгох, илтгэл тавих, өгүүлэл бичих, ишлэл авах, өөрийн судалгааны чиглэлийн дагуу мэдээлэл хайх зэргийг голчлон оюутнуудаар өөрсдөөр нь хийлгэн, харин багш нь засах, зөвлөгөө өгөх зэргээр олон улсын боловсролын тогтолцооны дагуу илүү их практик голлосон сургах, суралцах арга барил бүхий семинар боллоо. Сургалтанд хамрагдсан хүмүүсийн саналаас харахад богино хугацаанд өндөр үр өгөөжтэй семинар боллоо гээд цаашид энэ байдлаар үргэлжлүүлэх хэрэгтэй гэсэн байна. Жишээ нь: БАС-ийн магистр Б.Тулуй “Хүн болгонд өөрийгөө нээж хөгжүүлэх боломж олгон яаж, хэрхэн илтгэл тавих зэрэг асуудлуудыг шийдсэн, богино хугацаанд чанартай мэдлэг олгосон семинар байсан. Цаашид өөрийн хийсэн судалгааг и-мэйл ашиглан Пушпалал профессорт хандан зөвлөгөө авч Монголд байгаа багш нартайгаа уулзан, хамтарсан хэлэлцүүлэг семинарт оролцон, хоорондоо зөвшилцөх зэргээр семинараа үргэлжлүүлэх нь зөв гэж бодож байна” гэжээ. Мөн Л.Мөнхзаяа “This seminar was the big opportunity to take a glimpse of international education system and the methods of learning and competing with fellow researchers all over the world” гэсэн байна.
Эрдэм шинжилгээний ажлын чанарыг дээшлүүлэх хүрээнд судлаачдын чадварыг нэмэгдүүлэх, практик үйл ажиллагааг хөгжүүлэх зорилгоор судалгааны семинар хөтөлбөрийг дэвшүүлэн ажиллаж байгаа ШУТИС-ийн бодлоготой уялдан эрдэм шинжилгээний болон ахисан түвшиний хөтөлбөрийн албадуудтай хамтран “Өндөр хөгжилтэй орны их сургуулийн туршлага, арга барилаас хуваалцая” уриан дор семинарыг явууллаа.
Японы Тохокугийн Их Сургуулийн профессор Д.Пушпалал
Семинарын үеэр Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш семинарын зорилго, өөрийн Японд сурч байсан туршлагаас хуваалцлаа.
Семинарт оролцогчдод олон улсын хамтарсан семинарын сертификат гардуулав.
Семинарыг зохион байгуулсан Тохокугийн Их Сургуулийн профессор Д.Пушпалал болон судадлгааны багийн зүгээс дараах саналыг дэвшүүллээ.
Манай төслийн хувьд энэ сургалтыг ШУТИС-ын нэг шинэлэг хөтөлбөр болгон нутагшуулах талаар хамтран ажиллаж, энэ чиглэлээр гадаадын оюутнуудтай олон жил ажилласан дадлага, туршилга бүхий профессорыг урьж авчрах боломжтой.
Цаашид ШУТИС-ын бодлоготой уялдуулах шаардлагатай байна.
ЭШИ эрхэлсэн проректор Ч.Баасандаш
2016 оны 09 сарын 13
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.
Инженерийн зурагзүйн тэнхимийн ахлах багш Н.Доржбалдан докторын (Ph.D.) зэргийг амжилттай хамгааллаа