“Эрсдлийн Менежмент ба Найдваржилтын Инженерчлэлийн Олон Улсын Симпосиум (ISRERM 2016)” –д оролцож, Ёнсэй Их Сургууль, Сөүлийн Үндэсний Их Сургуулиудад уулзалт хийлээ.

 “Эрсдлийн Менежмент ба Найдваржилтын Инженерчлэлийн Олон Улсын Симпосиум (ISRERM 2016)” –д оролцож, Ёнсэй Их Сургууль, Сөүлийн Үндэсний Их Сургуулиудад уулзалт хийлээ.

       Барилгын Инженерийн Салбарын багш О.Алтанзагас, Архитектурын Салбарын багш С.Амгалан нар 2016 оны 08 сарын 17-ны өдрөөс 08 сарын 20-ний өдрийг хүртэл БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдсан “Эрсдлийн Менежмент ба Найдваржилтын Инженерчлэлийн Олон Улсын Симпосиум (ISRERM 2016)” –д оролцож, 08 сарын 22-ноос 24-ний өдрүүдэд Ёнсэй Их Сургууль, Сөүлийн Үндэсний Их Сургуулиудын профессоруудтай судалгааны ажлуудын талаар уулзалт хийлээ.

    Симпосиумд барилга, дэд бүтэц, хүрээлэн буй орчны инженер, хот суурингийн гамшигийн эрсдлийн үнэлгээний чиглэлийн нийт 11 орны 124 эрдэмтэн, судлаачид оролцлож 3 хоногийн турш 17 салбар хуралдаанаар 100 гаруй судалгааны ажлын танилцуулж хэлэлцүүллээ.

        Симпосиумд БАС-ийн ахлах багш О.Алтанзагас, Ёнсэй Их Сургуулийн “Барилга, Хүрээлэн буй орчны Инженерийн Сургууль”-ийн докторант Жун-Сеүнг Парк нарын хамтарсан “Y төрлийн нүхтэй хавиргат холбоосыг ган төмөр бетон бүтээцэд хэрэглэх судалгаа” сэдэвт судалгааны илтгэл хэлэлцүүлэв.

БАС-ийн ахлах багш С.Амгалан Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Инженерийн сургуулийн “Хотын дизайн ба хот төлөвлөлтийн лаборатори”-ийн профессор Квон Ёонг-Сантай уулзалт хийж “Явган зорчих орчин ба явган зорчигчийн ойлголт хоорондын хамаарал” сэдвээр хамтарсан судалгаа хийх урьдчилсан төлөвлөгөөг хэлэлцэв. 

Мэдээ бэлтгэсэн: Архитектурын салбарын багш С.Амгалан