БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛЬ, СӨҮЛИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ХАМТАРСАН 10 ДAХЬ УДААГИЙН СЕМИНАР

БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛЬ, СӨҮЛИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ХАМТАРСАН 10 ДAХЬ УДААГИЙН СЕМИНАР

         ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургууль болон Сөүлийн Үндэсний Их Сургуультай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  10 дaхь удаагийн семинар 2016 оны 06 сарын 23-24 өдрүүдэд Сөүлийн Үндэсний Их Сургууль дээр амжилттай болж өнгөрлөө.

            Энэ удаагийн семинар 10 жилийн ой гэдгээрээ онцлог болж өнгөрсөн бөгөөд Сөүлийн Үндэсний Их Сургуулиас зөвхөн профессор багш нар илтгэл тавьж оролцсон юм. Харин БАС-иас ХБОИ-ийн салбарын ахлах багш Б.Лхагвадулам, багш С.Алтансүх, БИС-ын багш Т.Зоригт, дадлагажигч багш Ж.Амарбаяр, Архитектурын салбарын магистрант Б.Хишигжаргал нар илтгэл тавьж оролцлоо. 

          Семинарын 2 дахь өдөр  БАС-ийн профессор багш нарын төлөөлөл " Seoul Station 7017 Project" төслийн явц болон хаягдал боловсруулах "Mapo Resource Recovery Plant"-ийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа.  

            Ирэх жилийн 11 дэх удаагийн хамтарсан семинар ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургууль дээр зохион байгуулагдах тул сонирхсон залуу багш судлаачид, ахисан түвшний оюутнуудыг өргөнөөр оролцохыг урьж байна.

Мэдээ бэлтгэсэн: Ц.Оюунцацрал