Киотогийн Технологийн Дээд Сургуулийн доктор, дэд проф. Акира Какуда БАС-ийн Архитектурын салбарт ажиллалаа

Киотогийн Технологийн Дээд Сургуулийн доктор, дэд проф. Акира Какуда БАС-ийн Архитектурын салбарт ажиллалаа

     ИТДБ-MJEED төслийн Хамтарсан Бакалаврын хөтөлбөрийн хүрээнд Японы Их дээд сургуулиудын консорциумын сургууль болох Киотогийн Технологийн Дээд Сургуулийн доктор, дэд проф. Акира Какуда нь 2016 оны 4-р сарын 26-наас 4-р сарын 29-ныг дуустал БАС-ийн Архитектурын салбар дээр ажиллалаа. Энэ хугацаанд хамтарсан хөтөлбөрийн Архитектурын мэргэжлийн багш оюутнуудтай уулзаж, хичээлүүдтэй танилцаж, силлабус болон хичээлүүдийн агуулгыг Киотогийн Технологийн дээд сургууль (KIT)-ийн архитектур дизайны хөтөлбөртэй харьцуулан өөрийн дүгнэлт саналыг гаргалаа. Мөн багш оюутнуудад KIТ-ийн тухай танилцуулж өөрийн бүтээлийн талаар сонирхолтой  лекцийг уншлаа.

    Архитектурын салбарын багш нартай хийсэн уулзалтаар KIT болон ШУТИС-ийн архитектур дизайны мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлүүдийн агуулга, дизайны хичээлүүдийн даалгавартай нэг бүрчлэн танилцаж цаашид хамтарсан хөтөлбөрийн хичээлүүдэд хэрхэн тусгах талаар харилцан ярилцав.

 

2016.05.02

 

Архитектурын салбарын ахлах багш Д.Болормаа