“ ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-ХОГ ХАЯГДАЛ 2016 ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН IV БАГА ХУРАЛ

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-ХОГ ХАЯГДАЛ 2016 СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН IV БАГА ХУРАЛ

БАГА ХУРЛЫН МЭДЭЭ

     Монгол орны хог хаягдлын өнөөгийн төлөв, цаашдын менежментийн хөгжлийн тухай эрдэм шинжилгээ, онол, практикийн чиглэлээр холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, их дээд сургуулиуд энэ сэдвийн дор амжилттай оролцож, олон сонирхолтой сэдвээр илтгэлүүдийг хэлэлцүүллээ.

       Тус хуралд БОНХАЖЯам, Нийслэлийн тамгийн газар, Нийслэлийн ЗАА, ЭМЯам, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Аж үйлдвэрийн газар, Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг,Голландын Delft Их Сургууль, Чехийн КАРИТАС ТББ, МУИС болон ШУТИС-ийн 5 бүрэлдэхүүн сургуулиуд нийт 40 гаруй байгууллага оролцож, 26 илтгэл хэлэлцэн 103 хүн оролцлоо.

     Тус хурлаар өнөөгийн манай улсад хог хаягдлын талаар хэрэгжүүлж буй хог хаягдлын эрхзүйн орчин, хатуу болон аюултай хог хаягдлын ангилал, боловсруулалт, дахин ашиглалт зэрэг асуудлуудыг авч хэлэлцсэн нь төрийн болон төрийн бус байгууллага, ялангуяа судлаач, магистр, бакалавр оюутнууд харилцан мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг идэвхжүүлэх өргөн боломжуудыг нээж өглөө.

      Уламжлал болгон зохион байгуулдаг  “ Тогтвортой хөгжил-хог хаягдал ” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг жил бүр ШУТИС-ийн БАС, “Ногоон технологи-байгууламж”-ийн судалгааны профессорын баг амжилттай зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн үйл ажиллагааг дэмжсэн БАС-ийн Захирлын Зөвлөл, оролцогчдын өмнөөс талархал илэрхийлье.

ШУТИС. БАС-ийн ХБОИСалбар

 

2016.04.29