Магистрант, докторант болон багш нарын эрдэм шинжилгээний
бага хурал боллоо.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Барилга Архитектурын Сургуулийн Магистрант, докторант болон багш нарын эрдэм шинжилгээний бага хурал 03 сарын 18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уг хуралд Барилгын инженер, Архитектур, Хүрээлэн буй орчны инженерийн салбараас шалгарсан магистрант 10, докторант болон багш нарын 5 илтгэл хэлэлцүүлж шилдэг илтгэлүүдийг шалгаруулав.
Магистр оюутны шилдэг илтгэлээр:
I байр |
Байгууламжийн шугаман бус статик шинжилгээ |
Илтгэгч: Ц.Алтангэрэл |
Удирдагч: доктор (Ph.D), дэд проф. М.Оюунчимэг |
II байр |
Иргэний барилгын төлөвлөлтийн үе шатны тогтолцоог боловсронгуй болгох |
Илтгэгч: Д.Ганчимэг |
Удирдагч: доктор (Ph.D), проф. И.Гончигбат |
III байр |
Био эм бэлдмэлийн үйлдвэрийн бохир усыг эргүүлэн ашиглах технологийн судалгаа |
Илтгэгч: Б.Ганчимэг |
Удирдагч: доктор (Ph.D), дэд проф. Д.Басандорж |
Доктор оюутан болон багш нарын шилдэг илтгэлээр:
I байр |
Гүүрийн техник ашиглалтын түвшинг үнэлэх ерөнхий зүй тогтол ба асуудлын боловсруулалт |
Илтгэгч: С.Хаснавч |
Удирдагч: доктор (Sc.D), академич Д.Дашжамц |
II байр |
Өндөр барилгын динамик тооцооны 3-н хэмжээст төвлөрсөн массын арга |
Илтгэгч: Т.Зоригт |
Удирдагч: доктор (Ph.D), проф. П.Отгонбаяр |
Шалгарсан илтгэлүүд дараагийн шат болох ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний хуралд оролцож, хурлын эмхэтгэлд өгүүллээ хэвлүүлэх юм.
Мэдээ бэлтгэсэн БАС.ЭША
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.
Инженерийн зурагзүйн тэнхимийн ахлах багш Н.Доржбалдан докторын (Ph.D.) зэргийг амжилттай хамгааллаа