ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуульд Япон улсын Хирошима Их Сургуулийн профессор зочиллоо.

ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуульд Япон улсын Хирошима Их Сургуулийн  профессор зочиллоо.

      ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуулийн Барилгын Инженерийн Салбарын нээлттэй семинар 2016 оны 02 сарын 23-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уг семинарт тус сургуулийн урилгаар Япон улсын Хирошимагийн Их Сургуулийн Барилгын геотехник, буурь суурийн Профессор Ямамото Харуюүки нь “Construction technology by Soil bag” сэдвээр лекц уншсан бөгөөд семинарт БАС-ийн профессор багш, оюутнууд болон судлаачид оролцсон.

     Энэ үеэр профессор Ямамото Харуюүкийг БАС-ийн захирал Э.Нинжгарав, зөвлөх профессор Д.Дашжамц, БИСалбарын эрхлэгч З.Биндэрьяа, профессор П.Отгонбаяр болон эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Оюунцацрал нар хүлээн авч, уулзаж хамтран ажиллах талаар санал солилцов.

 

Мэдээг бэлтгэсэн: БИС-ийн багш Т.Зоригт