Autodesk-ийн албан ёсны сургалтын төв нээлтээ хийлээ

Autodesk-ийн албан ёсны сургалтын төв нээлтээ хийлээ

       ШУТИС-ийн Барилга Архитектурын сургууль Autodesk компанитай байгуулсан гэрээний дагуу албан ёсны сургалтын төвийг тус сургууль дээр байгуулж, өнөөдөр анхны сургалтаа эхлүүлэн албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд ШУТИС-ийн Ректор Б.Очирбат, Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш, БАС-ийн захирал Э.Нинжгарав, ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, ШУТТНСангийн захирал Ч.Гульнар, Барилгын инженерийн(БИ) салбарын эрхлэгч З.Биндэръяа, Профессор П.Отгонбаяр, Архитектурын салбарын эрхлэгч И.Гончигбат, Хүрээлэн буй орчны инженерийн салбарын эрхлэгч Б.Болд болон БИ-ийн салбарын доктор, багш нар оролцов. Тус төв нь эхний ээлжинд Autodesk компанийн барилга, архитектурын салбарт хэрэглэгддэг Revit Architecture, Revit Structure, Revit MEP, Navisworks, Civil 3D, 3DS MAX гэсэн 6 программыг 30 компьютерийн албан ёсны эрхтэйгээр худалдан авч сургалтаа эхлүүлээд байгаа бөгөөд цаашид манай орны инженер техникийн салбарт хэрэгцээтэй байгаа бусад программуудыг нэвтрүүлэх зорилготойгоор ажиллана. Тус төвийн сургалтанд хамрагдсанаар олон улсад хүлээн зөвшөөрөгдөх сертификатийг авах боломжтой юм. Мөн нээлтэнд анхны сургалтанд хамрагдсан төгсөгчид болон компанийн төлөөллүүд оролцлоо. 

Нээлтийн талаарх мэдээг TV5 телевиз сурвалжилсан бөгөөд дараах линкээр орж сонирхоно уу.

Autodesk-ийн албан ёсны сургалтын төв нээлтээ хийлээ       

                                                Барилгын инженерийн салбар

 

ddddd