Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн оюутны холбооноос зохион байгуулсан Уулын Баяжуулах Эрдэнэт Үйлдвэртэй танилцах аялалд Барилга, Архитектурын сургуулийн оюутны зөвлөл оролцов.

ШИНЖЛЭХ УХААН  ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ХОЛБООНООС ЗОХИОН БАЙГУУЛСАН УУЛЫН БАЯЖУУЛАХ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛД БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ ОРОЛЦОВ.

    Энэхүү танилцах аялал нь Орхон аймаг, уулын баяжуулах ЭРДЭНЭТ үйлдвэртэй танилцах, эв нэгдэлтэй хамт олонч, нөхөрсөг харилцааг бүрдүүлэх, хамт олноо сурталчилах мөн оюутны зөвлөл болон албадууд хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх  зорилготойгоор ШУТИС-ийн Оюутны Холбооны гүйцэтгэх хорооны албадууд, бүрэлдэхүүн сургуулийн оюутны зөвлөлийн гишүүдийг хамран 2015 оны 11-р сарын 27-30-ний хооронд Эрдэнэт хотод зохион байгуулагдсан.

Зураг 1.1 Танилцах аялалд явсан нийт оюутнууд

БАС-ийн Оюутны зөвлөлөөс:

  1. БАС-ийн ОЗ-ийн дарга А.Анхтамжид
  2. БАС-ийн ОЗ-ийн дэд  дарга Г.Батмагнай
  3. БАС-ийн ОЗ-ийн нарийн бичиг Н.Нямгэрэл
  4. БАС-ийн ОЗ-ийн спорт албаны менежер Ч.Ариундалай
  5. БАС-ийн ОЗ-ийн дотоод үйл ажиллагаа хариуцсан албаны менежер Д.Гантөмөр нарын бүрэлдэхүүнтэйгээр оролцсон.

Зураг 1.2  Ш.Отгонбилэгийн нэрэмжит Эрдэнэт хотын

Технологийн Сургууль 

Зураг 1.3  Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр 

Мэдээг бэлтгэсэн: БАС-ийн Оюутны Зөвлөл