Азийн Бүсийн Архитекторуудын Зөвлөлийн чуулганы хүрээнд Архитектурын Боловсролын Хорооны салбар хуралдаанд оролцлоо.

Азийн Бүсийн Архитекторуудын Зөвлөлийн чуулганы хүрээнд Архитектурын Боловсролын Хорооны салбар хуралдаанд оролцлоо.

         Тайланд улсын Аюутаяа хотод 2015 оны 11 сарын 11 – 16 ны хооронд зохион байгуулагдсан Азийн Бүсийн Архитекторуудын Зөвлөл (АБАЗ) -ийн 18-р чуулган (ARCASIA 18th Forum) -д Монголын Архитекторуудын Эвлэл (МАЭ) -ийн хүсэлтээр тус сургуулийн Архитектурын салбарын ахлах багш С.Амгалан амжилттай оролцож Архитектурын Боловсролын Хорооны салбар хуралдаанд архитектур мэргэжлийн боловсрол олгох тогтолцоо Монгол улсад хэрхэн хөгжиж байгаа талаар танилцуулан цаашид Архитектурын Боловсролын Хороо (АБХ) -ны үйл ажиллагаануудын хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээс боломжтой хэсгүүдэд архитектурын хөтөлбөр хэрэгжүүлж буй Монголын их дээд сургуулиудаас оролцуулахаар хүсэлтүүдээ хүргүүлээд ирлээ.

      АБАЗ нь эгнээндээ Ази Номхон далайн бүсийн 19 орны архитекторуудын эвлэлийн гишүүн байгууллагуудыг элсүүлсэн Дэлхийн Архитекторуудын Эвлэлийн бүс нутгийн үйл ажиллагаа хариуцсан зөвлөл байгууллага юм. АБАЗ нь 5 салбар хорооны бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.  Тэдгээрийн нэг АБХ –оос одоогоор 6 хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд салбар хуралдааны үеээр нэмж 4 хөтөлбөр хэрэгжүүлэхээр гишүүн орнууд санал нэгтэй шийдвэрлэв.

Хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд:

  • Архитектурын виртуаль сургууль (Virtual School of Architecture)
  • Архитектурын Судалгаа сэтгүүл (Architectural Research journal)
  • Архитектурын хувьсал мэдээллийн сан (Architectural Timeline 2nd edition)
  • Хил дамнасан мэргэжилтэн солилцоо (Cross Border Internship)
  • Архитектурын сургуулийн лавлагаа (Architectural School Directory)
  • Оюутны идэвхтэй холбоос (Student Interactive Link)

Шинээр эхлүүлж буй нэмэлт хөтөлбөрүүд:

  • Цахим хуудас (Website)
  • Оюутан солилцоо (Students Exchange)
  • Салбар, тэнхмийн боловсон хүчний чадавхийн сургалт (Faculty Training Program)
  • Азийн архитектурын боловсролын симпосиум (Symposium on Architectural Education in Asia)

Дээрх хөтөлбөрүүдээс Архитектурын виртуаль сургууль, Хил дамнасан мэргэжилтэн солилцоо болон Оюутан солилцооны нийт 3 хөтөлбөрт Монголын их дээд сургуулиудаас хамрагдаж байх боломжтой талаар санал оруулсан бөгөөд МАЭ-ээр дамжуулан хэрэгжүүлж эхлэх юм.

Дэлгэрэнгүй цахим хуудсууд: