Барилгын материал үйлдвэрлэлийн салбарын  улсын зөвлөгөөнд оролцлоо

“Барилгын материал үйлдвэрлэлийн салбарын улсын зөвлөгөөн”-ийг 2020 оны 10 сарын 05, 06 ны өдрүүдэд Арханай аймгийн Цэцэрлэг хотод Барилга Хот Байгуулалтын Яам, Барилгын Хөгжлийн Төв амжилттай зохион байгууллаа.  

Зөвөлгөөнд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон газрын дарга нар, Барилгын хөгжлийн төвийн Захирал Ц.Амарсанаа, Тэргүүн дэд захирал Б.Ганболд, дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Энхболд, Дэд захирал М.Ибрай болон бусад албаныхан оролцсноос гадна аймгуудын Газрын Харилцаа, Барилга Хот Байгуулалтын Газар, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Барилгын материал үйлдвэрлэгчид, Их сургуулиудын төлөөлөл гээд нийт 250 гаруй хүн оролцсон өргөн хүрээтэй чуулган боллоо.

Зөвлөгөөнийг нээж БХБ-ын Яамны сайд Б.Мөнхбаатар чуулганд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, БХБ-ын Яамнаас Барилгын салбарт 2020-2024 онд авч хэрэгжүүлэх бодлого, зорилтыг танилцуулаад тулгамдсан асуудуудыг шийдэхэд чуулганаас гарах шийдвэр чухал болохыг онцлон тэмдэглэлээ.

Дараагийн мэндчилгээг  Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан,  Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг нар дэвшүүлж Архангай аймагт энэхүү чуулганыг зохион байгуулж байгаад талархаж буйгаа илэрхийлж, чуулганы ажилд амжилт хүслээ.

Тус чуулганаар “Барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх зорилт”, “Барилгын материалын чанарт тавигдах шаардлага, анхаарах асуудал”, ”Барилгын материалын үйлдвэрлэлд тулгамдсан асуудал”, “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах” зэрэг үндсэн илтгэлүүдийг БХБЯ-ны Газрын дарга Д.Гантулга, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын ДБХГ-ын дарга Б.Жаргал, БМ-ын Үйлдвэрлэгчдийн Холбооны дарга О.Лхагвадорж, ШУТИС-ийн БАС-ын профессор Д.Сүнжидмаа нар хэлэлцүүллээ. 

Эхний өдрийн үдээс хойших хуралдаанд Барилгын материал үйлдвэрлэлгчдийг төлөөлж Премиум конкрэт ХХК, “Пирамид индастри” ХХК “МАК – цемент” ХХК,  Архангай аймгийн ГХБХБГ-ын  дарга Г.Ренцендорж  Налайхын БМҮТП-ыг дарга С.Батжаргал нарын илтгэлийг хэлэлцлээ.

Зөвөлгөөний төгсгөлийн хэсэгт “Барилгын материалын салбарт тулгамдаж буй асуудлууд” сэдвээр холбогдох мэргэжлийн байгууллагууд (Улаанбаатар Төмөр зам, Мэгэжлийн Хяналтын Газар, Ашигт Малтмал Газрын Тосны Газар)-ын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг хийсэн нь нэлээд үр дүнтэй боллоо. Танхим  бүхэлдээ Барилгын материалын эрэлт, нийлүүлэлт, үнэ ханш, түүхий эдийн олзворлолт, байгаль орчин, тээвэрлэлтийн хангамж гэх мэт тулгамдсан асуудалуудын зүг анхаарлаа хандуулж, шийдвэрлэх шийдэл хайж бүтэн 3 цагийн турш зөвлөлдлөө. Хуралдааны эцэст гарах шийдвэрийн төслийг танилцуулснаар чуулганы хурлын ажиллагаа өндөрлөсөн юм.

Миний бие БАС-ийн захирлын томилолтоор зөвөлгөөнд илтгэл хэлэлцүүлэх үүрэг хүлээсэн боловч чуулганы хөтөлбөр хэдийнээ товлогдсон байсны улмаас хэлэцүүлж чадаагүй боловч санал хэлэх цагт амжуулан Барилгын материалын инженер технологийн мэргэжилтэн бэлтгэж буй өнөөгийн байдал ба бэлтгэгдсэн боловсон хүчний эрэлт нийлүүлэлтийн талаар яамны удирдлагад дуу хоолойгоо хүргэж сургууль балан мэргэжлийн багаа төлөөлж чадсан нь чуулганд биечлэн оролцсоны гол ач холбогдол боллоо.

Чуулганы дараачийн өдөр Архангай аймагт улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа бүтээн байгуулалтын ажлууд (Цэвэрлэх байгууламж, сургууль, цэцэрлэгүүд), аймгийн төвийн ойролцоох Барилгын материалын үйлдвэрүүдтэй таницсанаар зөвлөлгөөний 2 дахь өдрийн орой төлөөлөгчид буцаж чуулган амжилттай болж өндөрлөлөө.

Мэдээ бэлтгэсэн:   БАС-ийн ХБОИС-ын ахлах багш Б.Буянжаргал

 

 

KHURELTOGOOT 2019

Нийтэлсэн: 2019-08-21 00:00:00

Шилдэг бүтээлийн шалгаруулалт* ШУТИС-ийн 60 жилийн ойн хүрээнд дараах төрлөөр явагдана

Нийтэлсэн: 2019-06-24 00:00:00

IFOST 2019

Нийтэлсэн: 2019-04-30 00:00:00

Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан

Нийтэлсэн: 2018-05-22 00:00:00

“CASE STUDY ANALYSES OF WASTE-TO-ENERGY” он-лайн хичээлд урьж байна.

Нийтэлсэн: 2017-09-04 00:00:00

Сөүлийн Үндэсний Их Сургуультай хамтарсан 11 дэх удаагийн семинарт урьж байна

Нийтэлсэн: 2017-04-25 00:00:00

"УЛААНБААТАР УС - ТЕХНОЛОГИ 2017" СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ,ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ

Нийтэлсэн: 2017-04-18 00:00:00

“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ- ХОГ ХАЯГДАЛ 2017 ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН V БАГА ХУРАЛ

Нийтэлсэн: 2017-04-06 00:00:00

Монгол Инженер 2017

Нийтэлсэн: 2017-03-31 00:00:00

Зорилтот судалгааны төслийн уралдаан

Нийтэлсэн: 2017-03-22 00:00:00

ХАМТАРСАН ХӨТӨЛБӨР БАТЛАГДАВ

Нийтэлсэн: 2017-03-22 00:00:00

Барилга Архитектурын Сургуулийн Бакалавр оюутны Эрдэм шинжилгээний бага хурал

Нийтэлсэн: 2017-02-22 00:00:00

Барилга Архитектурын Сургуулийн Магистр, доктор оюутны Эрдэм шинжилгээний бага хурал

Нийтэлсэн: 2017-02-22 00:00:00

International Conference on Fictitious Economy and Business Management (FEBM2016) Эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна

Нийтэлсэн: 2016-03-31 00:00:00

ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛ

Нийтэлсэн: 2016-02-23 00:00:00

Зарлал

Нийтэлсэн: 2016-02-19 00:00:00

Revit MEP 2016 програмын сургалтанд бүртгэж байна.

Нийтэлсэн: 2016-02-17 00:00:00

IAESTE-ийн бүртгэл явагдаж байна

Нийтэлсэн: 2016-02-16 00:00:00

Орос хэлний сургалтанд урьж байна

Нийтэлсэн: 2016-01-20 00:00:00

Япон Улсын Тохокү Их Сургуулийн Газар хөдлөлт инженерчлэл, Барилгын динамикийн Профессор Масато Мотосака лекц уншина

Нийтэлсэн: 2016-01-14 00:00:00

Монголын Барилгын Инженерүүдийн Холбооноос сургалтанд урьж байна

Нийтэлсэн: 2016-01-06 00:00:00

Барилга, Архитектурын сургуулийн багш нарын анхааралд

Нийтэлсэн: 2015-11-19 00:00:00

Барилга Архитектурын Сургуулийн 15 дахь "Урлаг наадам"

Нийтэлсэн: 2015-11-05 00:00:00

Сургалтанд урьж байна.

Нийтэлсэн: 2015-10-07 00:00:00

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Нийтэлсэн: 2018-08-03 00:00:00

Японы JICE-JDC хөтөлбөрийн хүрээнд магистрантурт тэтгэлгээр суралцах хүсэлттэй багш, ажилтнуудын анхааралд.

Нийтэлсэн: 2015-08-20 00:00:00

Барилга, Архитекурын сургуулийн Захирлын тайлангийн хурал 2015-06-15 өдөр 11:00 цагт E-604 тоот өрөөнд болно

Нийтэлсэн: 2015-06-11 00:00:00

Дулааны цахилгаан станцын хаягдал үнсийг барилгад ашиглах ногоон ирээдүй төслийн хэлэлцүүлэг

Нийтэлсэн: 2015-06-09 00:00:00

ЗАРЛАЛ

Нийтэлсэн: 2015-07-02 00:00:00

Төмөрбетон бүтээцийн сургалт, семинар

Нийтэлсэн: 2015-05-11 00:00:00

Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт IT баг.