БНХАУ-н Өвөр Монголын Өөртөө засах орны Хөх хотод Хүрээлэн буй орчны инженерийн салбарын дэд профессор, Ш.У.Доктор (Sc.D) Б.Уранзаяа сургалтанд хамрагдлаа

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 11 дүгээр сарын 16-ны өдрүүдэд “Хот суурин газарт усан сан байгуулах, газрын гадаргын усыг хуримтлуулах” сэдэвт сургалтанд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуулийн Хүрээлэн буй орчны инженерийн салбарын  дэд профессор, Ш.У.Доктор (Sc.D) Б.Уранзаяа, Сав газрын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн харъяа Сав газрын Алтай-Өвөр говь, Буйр нуур-Мэнэнгийн тал, Бөөнцагаан-Орог нуур, Галба-Өөш-Долоодын говь, Дэлгэрмөрөн-Шишхэд гол, Идэр гол, Хануй гол, Сэлэнгэ гол, Орхон-Чулуут гол, Хяргас нуур-Завхан гол, Хөвсгөл нуур-Эгийн гол, Хараа-Ерөө гол, Туул гол, Увс нуур-Тэсийн гол, Үенч-Бодонч-Булган гол, Хэрлэн гол, Хүйсийн говь-Цэцэг нуур, Онги-Таац гол, Онон-Улз голын захиргаад, мөн Архангай, Баянхонгор, Булган, Дундговь, Төв, аймаг, Нийслэлийн БОАЖГазрын усны асуудал хариуцсан мэргэжилтэн нарын бүрэлдэхүүнтэйгээр хамрагдлаа.

 

Уг сургалтанд онол дээр үндэслэн практик дээр тулгуурлан явагдлаа.

 \

Хөх хот, Бугат хот, Баянуур, Үхай, Шанхай хотуудын ус хангамжийн болон Усны барилга байгууламж, Усан цахилгаан станц,  боомтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон ААН, байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

 

Бугат хотын Чинхуа групп: Тус үйлдвэр нь дэлхийд 5-д ордог ус цэвэршүүлэх үйлдвэрийн салбар. Хөх хотын хүн амын унд ахуй, үйлдвэрүүдийг усаар хангах зориулалттай 8 гүний худгаас 10 км шугам хоолойгоор татаж, 6000 м3 эзлэхүүнтэй 3 усан санд хүргэдэг. Усыг хэрэглээнд түгээхээс өмнө 160 үзүүлэлтээр шинжилгээ хийж,  усны чанарын 27 стандартад нийцүүлэн хэрэглэгчдэд түгээдэг. Хатан голоос ус татаж цэвэршүүлэх үйлдвэр: 2.7 км хоолойгоор хоногт 400 мян.тн ус татаж 75 мян м3 багтаамжтай  4 ш усан сантай. Хөх хотын усны үйлдвэрийн удирдах газар: бүрэн автомат тоног төхөөрөмжтэй, ус хангамжийн сүлжээг бүрэн хянаж ажилладаг.

Сашингүн /Sanshenggong/ усан боомт: нийт 18110 кВт хүчин чадалтай 2 усан цахилгаан станц, унд ахуй, газар тариалангийн усалгаа болон үйлдвэрийн усан хангамж, үерийн аюулаас хамгаалах зориулалттай тус боомт нь Бортохой орчмын 6799 га газрыг 4-11 сарын хооронд усаар хангадаг. Хатан голын энэ орчимд жилд нэг удаа загас нутагшуулдаг байна.

Тус боомтын нийт урт нь 325,84 м, тус бүр нь 16 м өргөнтэй, 18 хаалттай ба түүний 5 хаалт нь усан цахилгаан станцад ашигладаг.

 

Үхай хот: Үхай хот хоногт 40000 м3 ус хэрэглэдэг. Хатан голын усыг газар тариалан болон хотын ногоон байгууламжийн усалгаанд ашигладаг. Хай Бо Ван усан боомт: цахилгаан станц нь 3,8 мВт хүчин чадалтай, ус халиагуурын 16 хаалттайгаас одоогийн байдлаар 10 нь ажиллаж байна. Шороон боомт, үерийн суваг, усан цахилгаан станц гэсэн 3-н хэсгээс бүрдэнэ. Нуурын урт нь 6906м, д.т.д 1076м, дундажаар 18 м гүнтэй.

 

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотын Хөдөө аж ахуйн их сургуульд зохион байгуулагдсан сургалтанд усны нөөц, чанарын үнэлгээ, хөрс, усны ерөнхий болон нарийвчилсан шинжилгээ хийх, хот суурин, хөдөө аж ахуйн газар тариалангийн хэрэгцээнд усыг хурааж хуримтлуулах технологи, ундны цэвэр усны нөөцтэй болох мөн усны барилга байгууламж, усан цахилгаан станц, унд ахуйн үйлдвэрлэлийн усан хангамж ариутгах татуургын талаарх тухайн газар нутагт зохицсон шинэ технологи инновацид суурилсан усны  менежментийг хэрэгжүүлэх талаар онол практик хосолсон сургалтад оролцлоо.

Мэдээ бэлтгэсэн: Дэд профессор, Ш.У.Доктор (Sc.D) Б.Уранзаяа

KHURELTOGOOT 2019

Нийтэлсэн: 2019-08-21 00:00:00

Шилдэг бүтээлийн шалгаруулалт* ШУТИС-ийн 60 жилийн ойн хүрээнд дараах төрлөөр явагдана

Нийтэлсэн: 2019-06-24 00:00:00

IFOST 2019

Нийтэлсэн: 2019-04-30 00:00:00

Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан

Нийтэлсэн: 2018-05-22 00:00:00

“CASE STUDY ANALYSES OF WASTE-TO-ENERGY” он-лайн хичээлд урьж байна.

Нийтэлсэн: 2017-09-04 00:00:00

Сөүлийн Үндэсний Их Сургуультай хамтарсан 11 дэх удаагийн семинарт урьж байна

Нийтэлсэн: 2017-04-25 00:00:00

"УЛААНБААТАР УС - ТЕХНОЛОГИ 2017" СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ,ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ

Нийтэлсэн: 2017-04-18 00:00:00

“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ- ХОГ ХАЯГДАЛ 2017 ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН V БАГА ХУРАЛ

Нийтэлсэн: 2017-04-06 00:00:00

Монгол Инженер 2017

Нийтэлсэн: 2017-03-31 00:00:00

Зорилтот судалгааны төслийн уралдаан

Нийтэлсэн: 2017-03-22 00:00:00

ХАМТАРСАН ХӨТӨЛБӨР БАТЛАГДАВ

Нийтэлсэн: 2017-03-22 00:00:00

Барилга Архитектурын Сургуулийн Бакалавр оюутны Эрдэм шинжилгээний бага хурал

Нийтэлсэн: 2017-02-22 00:00:00

Барилга Архитектурын Сургуулийн Магистр, доктор оюутны Эрдэм шинжилгээний бага хурал

Нийтэлсэн: 2017-02-22 00:00:00

International Conference on Fictitious Economy and Business Management (FEBM2016) Эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна

Нийтэлсэн: 2016-03-31 00:00:00

ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛ

Нийтэлсэн: 2016-02-23 00:00:00

Зарлал

Нийтэлсэн: 2016-02-19 00:00:00

Revit MEP 2016 програмын сургалтанд бүртгэж байна.

Нийтэлсэн: 2016-02-17 00:00:00

IAESTE-ийн бүртгэл явагдаж байна

Нийтэлсэн: 2016-02-16 00:00:00

Орос хэлний сургалтанд урьж байна

Нийтэлсэн: 2016-01-20 00:00:00

Япон Улсын Тохокү Их Сургуулийн Газар хөдлөлт инженерчлэл, Барилгын динамикийн Профессор Масато Мотосака лекц уншина

Нийтэлсэн: 2016-01-14 00:00:00

Монголын Барилгын Инженерүүдийн Холбооноос сургалтанд урьж байна

Нийтэлсэн: 2016-01-06 00:00:00

Барилга, Архитектурын сургуулийн багш нарын анхааралд

Нийтэлсэн: 2015-11-19 00:00:00

Барилга Архитектурын Сургуулийн 15 дахь "Урлаг наадам"

Нийтэлсэн: 2015-11-05 00:00:00

Сургалтанд урьж байна.

Нийтэлсэн: 2015-10-07 00:00:00

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Нийтэлсэн: 2018-08-03 00:00:00

Японы JICE-JDC хөтөлбөрийн хүрээнд магистрантурт тэтгэлгээр суралцах хүсэлттэй багш, ажилтнуудын анхааралд.

Нийтэлсэн: 2015-08-20 00:00:00

Барилга, Архитекурын сургуулийн Захирлын тайлангийн хурал 2015-06-15 өдөр 11:00 цагт E-604 тоот өрөөнд болно

Нийтэлсэн: 2015-06-11 00:00:00

Дулааны цахилгаан станцын хаягдал үнсийг барилгад ашиглах ногоон ирээдүй төслийн хэлэлцүүлэг

Нийтэлсэн: 2015-06-09 00:00:00

ЗАРЛАЛ

Нийтэлсэн: 2015-07-02 00:00:00

Төмөрбетон бүтээцийн сургалт, семинар

Нийтэлсэн: 2015-05-11 00:00:00

Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт IT баг.