Барилга, Архитектурын сургуулийн багш Ph.D Б.Аюурзана Австрийн Венийн Технологийн Их сургуульд докторын дараах судалгааны ажил амжилттай гүйцэтгээд ирлээ

Тус сургуулийн Хүрээлэн буй орчны инженерийн салбарын багш Доктор Б.Аюурзана 2018 оны 12 сараас 2019 оны 5 сарыг дуустал Австрийн Венийн Технологийн Их сургуулийн Усны барилга, усны нөөцийн менежментийн хүрээлэнд (https://www.kw.tuwien.ac.at/home/) Eurasia-Pacific Uninet байгууллагын тэтгэлэгээр 6 сарын хугацаатай докторын дараах судалгааны хөтөлбөрт амжилттай хамрагдав. Eurasia-Pacific Uninet (http://www.eurasiapacific.net/) нь Зүүн өмнөд ази, Төв ази, Номхон далайн бүс нутаг болон Австрийн их сургуулиудын хоорондын хамтын ажиллагааны байгууллага бөгөөд жилд 2 удаа дээрх орнуудын холбоотон их сургуулиудаас Австрийн их сургиулуудад докторын болон докторын дараах судалгааны хөтөлбөрийн тэтгэлэг олгодог байна. Иймд манай сургуулийн англи хэлний зохих мэдлэгтэй доктор хамгаалсан болон докторт суралцаж байгаа залуу багш нар, оюутнууд дээрх хөтөлбөрөөр Австрийн их сургуулиудад богино хугацааны судалгааны ажил гүйцэтгэх бүрэн боломжтой гэдгийг дурьдах нь зүйтэй. 

Докторын дараах судалгааны ажлаа “Сүлжээний Больцманны аргаар шилжилтийн бүсийн урсгалыг загварчлах” гэсэн сэдвээр 6 сарын хугацаанд амжилттай гүйцэтгэв. Усны барилга, усны нөөцийн менежментийн хүрээлэнд очсоныхоо дараагаар уг хүрээлэнгийн судлаачидад зориулан өмнөх судалгааны ажлууд болон дэвшүүлсэн судалгааны ажлынхаа талаар семинар зохион байгуулав.

Зураг 1. 2018 оны 12 сарын 13-нд хүрээлэнгийн ажилчидад зориулан семинар зохион байгуулав.

Судалгааны ажлын хүрээнд чөлөөт гадаргуутай шингэний урсгалыг загварчлах хоёр хэмжээст Сүлжээний Больцманны аргын тооцон бодох кодыг Фортран хэлээр боловсруулж баталгаажуулсан болно.

Зураг 2. Тооцон бодох кодоор бодуулсан ус халиагуур дээгүүрх шилжилтийн урсгал (Урсгалын хурдны оронг өнгөөр ялган харуулав. Улаан – хурдан урсгал, хөх – удаан урсгал)

Үүний дараа Фортран кодоо хэрэглээнд нэвтрүүлэн давалгаа таслуурт үйлчлэх дараалсан давалгааны гидродинамик хүчийг тодорхойлох, давалгаа болон байгууламж хоорондын ажиллагааны хамаарлыг тогтоох судалгааг гүйцэтгэсэн болно.

Зураг 3. Янз бүрийн хэлбэлзлийн өндөр, үелзлийн хугацаатай давалгаанууд давалгаа таслуурт үйлчилж буй байдал (Зурагт өнгөөр урсгалын хурдны оронг, сумаар хурдны вектор оронг харуулав).

Тооцон бодох кодоо өргөжүүлэн шинээр шүүрэлтийн урсгалыг буюу сүвэрхэг орчин дотуурх шингэний урсгалыг сүлжээний Больцманны умбуур хязгаартай аргаар загварчлах боломжийг судлан зохих загварыг дэвшүүлсэн болно. Уг загвар нь чөлөөт гадаргуутай янз бүрийн урсгал аливаа сүвэрхэг материал дундуур урсах урсгалын шинж чанарыг тодорхойлоход ашиглагдах бүрэн боломжтой юм. Уг загварын тайлбар, тэгшитгэлийн тавилт, загварын баталгаажуулалт зэргийг эмхэтгэн өгүүлэл бичиж 2019 оны 5 сарын 21-24 хооронд Польш улсад болсон “38 дахь удаагийн Олон улсын гидравликийн сургууль” нэртэй эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн болно. Уг хурлын эмхэтгэл 2020 онд Springer компаниас ном болж хэлбэгдэх бөгөөд бидний бичсэн “A free-surface immersed-boundary Lattice Boltzmann method for flows in porous media” гарчигтай өгүүлэл уг номонд нэгэн бүлэг болж хэвлэгдэнэ.

Зураг 4. Олон улсын гидравликийн сургуульд илтгэл хэлэлцүүлж байгаа нь.

Уг өргөтгөсөн тооцон бодох кодоо налуу байгууламжид байх газрын доорх усны түвшинд давалгааны нөлөөлөх байдлыг судалж, дээрх давалгаа таслуурын судалгаатай нэгтгэн Америкийн барилгын инженерүүдийн холбооны (ASCE) Усны инженерчлэлийн сэтгүүлд (Journal of Hydraulic Engineering) өгүүлэл болгон илгээсэн болно. Өгүүлэл нь “Application of a free-surface immersed-boundary lattice Boltzmann method to waves acting on coastal structures” гэсэн гарчигтай бөгөөд одоогийн байдлаар хоёр дахь удаагийн хянан магадлагааг амжилттай даваад байна.

Судалгааны хугацааны сүүлчийн саруудад удирдагч профессор John D Fenton-той хамтран шингэний механикийн онолын түвшинд шингэний урсгалын момент хадгалагдах тэгшитгэлийн моментуудын шинж чанар, урт долгионы тэгшитгэлийн тооцон бодох нөхцөлгүй тогтвортой схем зэрэг сэдвээр судалгаануудыг амжилттай эхлүүлээд байна. Дээрх ажлуудаас гадна туршлага судлах зорилгоор харъяалагдах хүрээлэнгийн туршилтын лабораторид зочилж туршилтанд оролцох, удирдагчийн магистр оюутнуудад зориулсан лекцэнд суух, зочин профессоруудын семинар, судалгааны семинар, хүрээлэнгийн аливаа үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байв. Уг хөтөлбөрт хамрагдахад дэмжлэг үзүүлсэн сургуулын захирал Э.Нинжгарав, захиргаа, багш нарын багийн хамт олон болон ШУТИС-ийн захиргааны хамт олонд гүн талархал илэрхийлж байна.

Мэдээг бэлтгэсэн: БАС-ын Багш Б.Аюурзана

Шилдэг бүтээлийн шалгаруулалт* ШУТИС-ийн 60 жилийн ойн хүрээнд дараах төрлөөр явагдана

Нийтэлсэн: 2019-06-24 00:00:00

IFOST 2019

Нийтэлсэн: 2019-04-30 00:00:00

Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан

Нийтэлсэн: 2018-05-22 00:00:00

“CASE STUDY ANALYSES OF WASTE-TO-ENERGY” он-лайн хичээлд урьж байна.

Нийтэлсэн: 2017-09-04 00:00:00

Сөүлийн Үндэсний Их Сургуультай хамтарсан 11 дэх удаагийн семинарт урьж байна

Нийтэлсэн: 2017-04-25 00:00:00

"УЛААНБААТАР УС - ТЕХНОЛОГИ 2017" СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ,ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ

Нийтэлсэн: 2017-04-18 00:00:00

“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ- ХОГ ХАЯГДАЛ 2017 ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН V БАГА ХУРАЛ

Нийтэлсэн: 2017-04-06 00:00:00

Монгол Инженер 2017

Нийтэлсэн: 2017-03-31 00:00:00

Зорилтот судалгааны төслийн уралдаан

Нийтэлсэн: 2017-03-22 00:00:00

ХАМТАРСАН ХӨТӨЛБӨР БАТЛАГДАВ

Нийтэлсэн: 2017-03-22 00:00:00

Барилга Архитектурын Сургуулийн Бакалавр оюутны Эрдэм шинжилгээний бага хурал

Нийтэлсэн: 2017-02-22 00:00:00

Барилга Архитектурын Сургуулийн Магистр, доктор оюутны Эрдэм шинжилгээний бага хурал

Нийтэлсэн: 2017-02-22 00:00:00

International Conference on Fictitious Economy and Business Management (FEBM2016) Эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна

Нийтэлсэн: 2016-03-31 00:00:00

ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛ

Нийтэлсэн: 2016-02-23 00:00:00

Зарлал

Нийтэлсэн: 2016-02-19 00:00:00

Revit MEP 2016 програмын сургалтанд бүртгэж байна.

Нийтэлсэн: 2016-02-17 00:00:00

IAESTE-ийн бүртгэл явагдаж байна

Нийтэлсэн: 2016-02-16 00:00:00

Орос хэлний сургалтанд урьж байна

Нийтэлсэн: 2016-01-20 00:00:00

Япон Улсын Тохокү Их Сургуулийн Газар хөдлөлт инженерчлэл, Барилгын динамикийн Профессор Масато Мотосака лекц уншина

Нийтэлсэн: 2016-01-14 00:00:00

Монголын Барилгын Инженерүүдийн Холбооноос сургалтанд урьж байна

Нийтэлсэн: 2016-01-06 00:00:00

Барилга, Архитектурын сургуулийн багш нарын анхааралд

Нийтэлсэн: 2015-11-19 00:00:00

Барилга Архитектурын Сургуулийн 15 дахь "Урлаг наадам"

Нийтэлсэн: 2015-11-05 00:00:00

Сургалтанд урьж байна.

Нийтэлсэн: 2015-10-07 00:00:00

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Нийтэлсэн: 2018-08-03 00:00:00

Японы JICE-JDC хөтөлбөрийн хүрээнд магистрантурт тэтгэлгээр суралцах хүсэлттэй багш, ажилтнуудын анхааралд.

Нийтэлсэн: 2015-08-20 00:00:00

Барилга, Архитекурын сургуулийн Захирлын тайлангийн хурал 2015-06-15 өдөр 11:00 цагт E-604 тоот өрөөнд болно

Нийтэлсэн: 2015-06-11 00:00:00

Дулааны цахилгаан станцын хаягдал үнсийг барилгад ашиглах ногоон ирээдүй төслийн хэлэлцүүлэг

Нийтэлсэн: 2015-06-09 00:00:00

ЗАРЛАЛ

Нийтэлсэн: 2015-07-02 00:00:00

Төмөрбетон бүтээцийн сургалт, семинар

Нийтэлсэн: 2015-05-11 00:00:00

Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт IT баг.