ISO 9001:2015 ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛЭХ АЖЛЫН ЯВЦЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ТАНИЛЦУУЛАВ

Эх үрсийн баярын өмнөх өдөр буюу 05 сарын 31-ны өдөр БАС-ийн 130 орчим багш, ажиллагсад оролцож, ШУТИС-ийн 60 жилийн ойг угтсан ажлын амжилтаар дүүрэн жил болж өнгөрсөн тухай тайлагнасан “Захирлын тайлан”-ийн хурал болсон.

Хурлын дараагаар ШУТИС-Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тухайн стандартыг ШУТИС-д нэвтрүүлэх ажлын явц, БАС-д хэрэгжүүлэх буй ажлын талаар танилцуулж, мэдээлэл хийв.

Швейцарын Женев хотноо байрладаг ISO олон улсын байгууллагаас боловсруулж гаргасан 22212 төрлийн олон улсын стандарт, холбогдох баримт бичгүүдийн суурь стандарт нь ISO 9001:2015 стандарт юм.

Энэ стандартын үндсэн зорилго нь “Байнгын сайжруулалт ба хэрэглэгчийн сэтгэл ханамж”-ийг нэмэгдүүлж, үйлчлүүлэгч, хэрэглэгчид тогтвортой, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг урт хугацаанд тасралтгүй хүргэх боломжийг олгодог байна. Стандартын үндсэн 7 зарчим, чанарын менежментийн тогтолцоонд хэрэглэдэг аргууд, үйл явц, тасралтгүй сайжруулалтын мөчлөг “PDCA cycle” бусад аргууд, эрсдэлд суурилсан сэтгэлгээ, стандартын бүлгүүд, уг стандартад хэрэглэдэг үг хэллэг нь ямар утга илэрхийлдэг болох талаар хурал дээр товч тайлбар хийв. Мөн ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэхийн тулд бид байгууллагаа ойлгох, манлайлах, инноваци хийх, дахин зохион байгуулалт хийх, бусад төрлийн сайжруулалтын аргуудыг нэмж хэрэглэх шаардлагатай болох талаар онцлов.

ШУТИС үйл ажиллагаандаа нийт 117 хууль, журмыг дагаж мөрддөгөөс хууль 23, Засгийн газрын тогтоол 6, Сайдын тушаал 14, МУ-ын стандарт 4, ШУТИС-ийн журам 49 байдаг байна.

ISO 9001:2015 стандарт нь нийт 131 шаардлагатай, үүнээс баримтжуулсан мэдээлэл мөрдөх 6, баримтжуулсан мэдээлэл хөтлөх 21 шаардлага тавигддаг. Иймд энэ стандартыг хэрэгжүүлэх төслийн хүрээнд ШУТИС-д хийгдэж байгаа ажлууд, төслийн багийн бүтэц, бүрэлдэхүүн, зохион байгуулалт, эхний жилд хийхээр төлөвлөсөн ажлууд, тэдгээрийн гүйцэтгэл, ШУТИС-ийн үйл явц, “Чанарын бодлого”-г тодорхойлж батлуулах, зарим журамд өөрчлөлт оруулах, шинээр журам боловсруулах зэрэг ажлууд хийгдэж байгаа талаар товч тайлагнав.

Эцэст уг төслийн хүрээнд БАС-ийн багш, ажиллагсдын дунд зохион байгуулсан сургалт семинар, дотоод аудитын баг байгуулсан болон багийн гишүүдийн хийсэн ажлын талаар товч дурдаад, одоо хийх шаардлагатай байгаа “Сургалтын үйл явцыг хэрэгжүүлэх орчныг бүрдүүлэхэд нийцэх дэд бүтцийг шалгаж, хянах үнэлгээний хуудас”-ыг Монгол улсад мөрдөж байгаа норматив бичиг баримтын заалт болон олон улсын магадлан итгэмжлэлийн заалтуудад нийцүүлэн боловсруулахад саналаа өгч, идэвхтэй оролцохыг хүслээ.

Төслийн багийн гишүүн, БАС-ийн ХБОИС-ын ахлах багш С.Хаснавч, доктор (Ph.D)

Шилдэг бүтээлийн шалгаруулалт* ШУТИС-ийн 60 жилийн ойн хүрээнд дараах төрлөөр явагдана

Нийтэлсэн: 2019-06-24 00:00:00

IFOST 2019

Нийтэлсэн: 2019-04-30 00:00:00

Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан

Нийтэлсэн: 2018-05-22 00:00:00

“CASE STUDY ANALYSES OF WASTE-TO-ENERGY” он-лайн хичээлд урьж байна.

Нийтэлсэн: 2017-09-04 00:00:00

Сөүлийн Үндэсний Их Сургуультай хамтарсан 11 дэх удаагийн семинарт урьж байна

Нийтэлсэн: 2017-04-25 00:00:00

"УЛААНБААТАР УС - ТЕХНОЛОГИ 2017" СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ,ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ

Нийтэлсэн: 2017-04-18 00:00:00

“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ- ХОГ ХАЯГДАЛ 2017 ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН V БАГА ХУРАЛ

Нийтэлсэн: 2017-04-06 00:00:00

Монгол Инженер 2017

Нийтэлсэн: 2017-03-31 00:00:00

Зорилтот судалгааны төслийн уралдаан

Нийтэлсэн: 2017-03-22 00:00:00

ХАМТАРСАН ХӨТӨЛБӨР БАТЛАГДАВ

Нийтэлсэн: 2017-03-22 00:00:00

Барилга Архитектурын Сургуулийн Бакалавр оюутны Эрдэм шинжилгээний бага хурал

Нийтэлсэн: 2017-02-22 00:00:00

Барилга Архитектурын Сургуулийн Магистр, доктор оюутны Эрдэм шинжилгээний бага хурал

Нийтэлсэн: 2017-02-22 00:00:00

International Conference on Fictitious Economy and Business Management (FEBM2016) Эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна

Нийтэлсэн: 2016-03-31 00:00:00

ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛ

Нийтэлсэн: 2016-02-23 00:00:00

Зарлал

Нийтэлсэн: 2016-02-19 00:00:00

Revit MEP 2016 програмын сургалтанд бүртгэж байна.

Нийтэлсэн: 2016-02-17 00:00:00

IAESTE-ийн бүртгэл явагдаж байна

Нийтэлсэн: 2016-02-16 00:00:00

Орос хэлний сургалтанд урьж байна

Нийтэлсэн: 2016-01-20 00:00:00

Япон Улсын Тохокү Их Сургуулийн Газар хөдлөлт инженерчлэл, Барилгын динамикийн Профессор Масато Мотосака лекц уншина

Нийтэлсэн: 2016-01-14 00:00:00

Монголын Барилгын Инженерүүдийн Холбооноос сургалтанд урьж байна

Нийтэлсэн: 2016-01-06 00:00:00

Барилга, Архитектурын сургуулийн багш нарын анхааралд

Нийтэлсэн: 2015-11-19 00:00:00

Барилга Архитектурын Сургуулийн 15 дахь "Урлаг наадам"

Нийтэлсэн: 2015-11-05 00:00:00

Сургалтанд урьж байна.

Нийтэлсэн: 2015-10-07 00:00:00

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Нийтэлсэн: 2018-08-03 00:00:00

Японы JICE-JDC хөтөлбөрийн хүрээнд магистрантурт тэтгэлгээр суралцах хүсэлттэй багш, ажилтнуудын анхааралд.

Нийтэлсэн: 2015-08-20 00:00:00

Барилга, Архитекурын сургуулийн Захирлын тайлангийн хурал 2015-06-15 өдөр 11:00 цагт E-604 тоот өрөөнд болно

Нийтэлсэн: 2015-06-11 00:00:00

Дулааны цахилгаан станцын хаягдал үнсийг барилгад ашиглах ногоон ирээдүй төслийн хэлэлцүүлэг

Нийтэлсэн: 2015-06-09 00:00:00

ЗАРЛАЛ

Нийтэлсэн: 2015-07-02 00:00:00

Төмөрбетон бүтээцийн сургалт, семинар

Нийтэлсэн: 2015-05-11 00:00:00

Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт IT баг.