“Виртуал загварчлал, симуляцийн лаборатори”-н нээлтийн үйл ажиллагаа боллоо

2019 оны 4 сарын 11-ны өдөр Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Барилга, Архитектурын сургуульд Авто зам, Гүүрийн “Виртуал загварчлал, симуляцийн лаборатори”-н нээлтийн үйл ажиллагаа боллоо.

 

Нээлтэнд ШУТИС- ийн удирдлагууд, Зам тээврийн хөгжлийн яам, Зам тээврийн хөгжлийн төв, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Монголын авто замчдын холбоо, Монголын авто замын инженерүүдийн нийгэмлэг, Индорсофт программын албан ёсны диллер TIB компани болон  Авто замчин залуучуудын холбооны төлөөлөл оролцлоо.

Энэхүү лаборатори нь 21  компьютер 30 оюутны багтаамжтай бөгөөд Барилга, Архитектурын Сургуулийн 60 жил, Монгол улсад авто замын салбар үүсч хөгжсний 90 жилийн ойг угтан  хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн нэг юм. Одоогоор лаборатори нь Авто зам, Гүүрийн тооцоо, загварчлал, симуляцийн Autodesk болон Indorsoft - н  программын албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байна. Цаашид геотехник хөрсний тооцоо, загварчлалын Plaxis, Geostudio, замын хөдөлгөөн зохион байгуулалтын загварчлал, симуляцийн Vissim, Strada, Гүүрийн тооцоо, загварчлалын Midas Civil, ANSYS FEM, SofisTik  зэрэг программуудыг албан ёсны эрхтэйгээр сургалтанд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

 

Сургалтын чанар ба материаллаг орчныг сайжруулах, ажил олгогчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн практик мэдлэгийг оюутнуудад олгох, судлаач оюутны судалгаа шинжилгээнд загварчлал симуляцийг хэрэглэх боломжийг хүрэлцээтэй болгох зорилгоор энэхүү лабораторийг шинээр байгуулж байгаа ажээ. Үүнээс гадна Автозам, гүүрийн салбарын инженер техникийн ажилчдын мэргэжлийг дээшлүүлэх давтан сургалтыг уг лабораторийг түшиглэн зохион байгуулах болно.

Тухайн лабораторийг сургалтанд ашиглахаас гадна авто замын төлөвлөлт, үйлдвэрлэл, ашиглалтын үзүүлэлтийг сайжруулах, зам тээвэртэй холбоотой байгаль орчин экологийн үзүүлэлт тогтоож үнэлгээ гаргах, зам тээврийн ослын мониторинг явуулж осол бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах мөн хөдөлгөөний зохион байгуулалтыг оновчтой төлөвлөж түгжрэл бууруулах тэдгээртэй холбоотой судалгааны ажлыг гүйцэтгэх боломж нээгдэх юм.

Мэдээ бэлтгэсэн:  Г.Очирдорж

Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан

Нийтэлсэн: 2018-05-22 00:00:00

“CASE STUDY ANALYSES OF WASTE-TO-ENERGY” он-лайн хичээлд урьж байна.

Нийтэлсэн: 2017-09-04 00:00:00

Сөүлийн Үндэсний Их Сургуультай хамтарсан 11 дэх удаагийн семинарт урьж байна

Нийтэлсэн: 2017-04-25 00:00:00

"УЛААНБААТАР УС - ТЕХНОЛОГИ 2017" СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ,ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ

Нийтэлсэн: 2017-04-18 00:00:00

“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ- ХОГ ХАЯГДАЛ 2017 ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН V БАГА ХУРАЛ

Нийтэлсэн: 2017-04-06 00:00:00

Монгол Инженер 2017

Нийтэлсэн: 2017-03-31 00:00:00

Зорилтот судалгааны төслийн уралдаан

Нийтэлсэн: 2017-03-22 00:00:00

ХАМТАРСАН ХӨТӨЛБӨР БАТЛАГДАВ

Нийтэлсэн: 2017-03-22 00:00:00

Барилга Архитектурын Сургуулийн Бакалавр оюутны Эрдэм шинжилгээний бага хурал

Нийтэлсэн: 2017-02-22 00:00:00

Барилга Архитектурын Сургуулийн Магистр, доктор оюутны Эрдэм шинжилгээний бага хурал

Нийтэлсэн: 2017-02-22 00:00:00

International Conference on Fictitious Economy and Business Management (FEBM2016) Эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна

Нийтэлсэн: 2016-03-31 00:00:00

ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛ

Нийтэлсэн: 2016-02-23 00:00:00

Зарлал

Нийтэлсэн: 2016-02-19 00:00:00

Revit MEP 2016 програмын сургалтанд бүртгэж байна.

Нийтэлсэн: 2016-02-17 00:00:00

IAESTE-ийн бүртгэл явагдаж байна

Нийтэлсэн: 2016-02-16 00:00:00

Орос хэлний сургалтанд урьж байна

Нийтэлсэн: 2016-01-20 00:00:00

Япон Улсын Тохокү Их Сургуулийн Газар хөдлөлт инженерчлэл, Барилгын динамикийн Профессор Масато Мотосака лекц уншина

Нийтэлсэн: 2016-01-14 00:00:00

Монголын Барилгын Инженерүүдийн Холбооноос сургалтанд урьж байна

Нийтэлсэн: 2016-01-06 00:00:00

Барилга, Архитектурын сургуулийн багш нарын анхааралд

Нийтэлсэн: 2015-11-19 00:00:00

Барилга Архитектурын Сургуулийн 15 дахь "Урлаг наадам"

Нийтэлсэн: 2015-11-05 00:00:00

Сургалтанд урьж байна.

Нийтэлсэн: 2015-10-07 00:00:00

aaaa

Нийтэлсэн: 2018-09-26 00:00:00

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Нийтэлсэн: 2018-08-03 00:00:00

Японы JICE-JDC хөтөлбөрийн хүрээнд магистрантурт тэтгэлгээр суралцах хүсэлттэй багш, ажилтнуудын анхааралд.

Нийтэлсэн: 2015-08-20 00:00:00

Барилга, Архитекурын сургуулийн Захирлын тайлангийн хурал 2015-06-15 өдөр 11:00 цагт E-604 тоот өрөөнд болно

Нийтэлсэн: 2015-06-11 00:00:00

Дулааны цахилгаан станцын хаягдал үнсийг барилгад ашиглах ногоон ирээдүй төслийн хэлэлцүүлэг

Нийтэлсэн: 2015-06-09 00:00:00

ЗАРЛАЛ

Нийтэлсэн: 2015-07-02 00:00:00

Төмөрбетон бүтээцийн сургалт, семинар

Нийтэлсэн: 2015-05-11 00:00:00

Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт IT баг.