"УС-ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР" СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН XIV БАГА ХУРАЛ

 “Дэлхийн Усны өдөр 3 сарын 22”

НҮБ-аас 2019 оны "Дэлхийн Усны өдөр"–ийг "ЦЭНГЭГ УС – ТЭГШ ХҮРТЭЭМЖ” уриан дор тэмдэглэхээр зарласан бөгөөд Монгол улсад Усны салбар үүсч хөгжсөний 81 жилийн ойг угтан Оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих ажлын хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Ус-хөгжлийн түлхүүр” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн XIV бага хурлыг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга, Архитектурын сургуулийн 60 жилийн ойг угтан БОАЖЯам, Усны түншлэл ТББ, Монгол улсын усны академи, Хот, суурингийн Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, УБ хотын Ус сувгийн удирдах газрын 60 жил  төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулав.

Хурлын нээлтийг хөтөлсөн МУ-ын байгаль орчны гавьяат ажилтан, МУ-ын зөвлөх инженер, профессор И.Батцэцэг

ЮНЕСКО-ийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Монголын үндэсний хороо, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Монголын Оюутны холбоо, Туул голын сав газрын захиргаа, Монголын усны форум -Ус хэлц ТББ дэмжин хамтран ажилласан.

Хурлын нээлтийг БОАЖЯам, ЮНЕСКО, ШУТИС-ийн БАС-ийн НЭМС-ийн удирдлагуудын мэндчилгээгээр эхэлсэн.

БОАЖЯамны Усны нөөцийн хэлтсийн дарга н.Эрдэнэбулган

 ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга

ШУТИС, БАС-ийн захирал, дэд профессор, доктор (Ph.D) Э.Нинжгарав

УБ хотын Ус сувгийн удирдах газрын ерөнхий инженер н.Дагвасүрэн

 Хот суурингийн ус хангамж, ариутгах татуургын   ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга   Ж.Батсуурь

 Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын   захиргааны дарга н.Мандуул, Туул голын сав   газрын захиргаа, Газар зохион байгуулалт, геодези,   зураг зүйн газар,

 Монголын Оюутны холбоо, Монголын усны форум   -Ус хэлц ТББ, Урандринлинг

зэрэг зочин төлөөлөгч нар ирж мэндчилгээ дэвшүүлэхээс гадна Дэлхийн усны өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Одри Азулейгээс ирүүлсэн илгээлтийг  ШУТИС, БАС-ийн УББ-Ivкурсийн оюутан Г.Ариундаваа уншиж танилцуулсан.

Анх Монгол Улсын Засгийн газрын агентлаг Усны газраас Ус хөгжлийн түлхүүр оюутны эрдэм шинжилгээний хурлыг 2006 онд санаачилж, эрдэм шинжилгээний хуралд 15 бүтээл оролцож байжээ.

Энэ жилийн хуралд нийт 6 их, дээд сургуулийн 16 багшийн удирдан чиглүүлсэн 27 оюутны 16 бүтээл оролцсон.

“Ус хөгжлийн түлхүүр” оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн XIV бага хурлын эмхэтгэлийг 80 ширхэгжжр хэвлэн гаргасан.

Хуралд 23 байгууллагын төлөөлөл зочид, 62 оюутан оролцсон.

 “Ус хөгжлийн түлхүүр” оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн XlV бага хурлын дүн

Ус хөгжлийн түлхүүр 2019 он Шүүгчдийн бүрэлдэхүүнд дараах эрдэмтэн, профессорууд оролцсон. Үүнд:

Найдан БАТСҮХ - Эрдмийн цол: Геологи минерологийн шинжлэх  ухааны ухааны доктор, профессор,

Балжинням БАЛДАНГОМБО - Эрдмийн цол: Хөдөө аж ахуйн ухааны шинжлэх ухааны доктор (Sc.D)

Цэдэндамба БАЛДАНДОРЖ - Эрдмийн цол: Хөдөө Аж Ахуйн ухааны доктор (Ph.D)

Санги ЧУЛУУНХУЯГ - Эрдмийн цол: Техникийн ухааны доктор (Ph.D) профессор

Пүрэв БОЛД - Эрдмийн цол: ШУТИС-ийн Хүндэт профессор

Энэбиш НИНЖГАРАВ - Эрдмийн цол: Техникийн ухааны доктор (PhD), дэд профессор

Даваа БАСАНДОРЖ - Эрдмийн цол: Техникийн ухааны доктор (Ph.D)

Цэенбалжир ОЮУНЦАЦРАЛ - Эрдмийн цол: Техникийн ухааны доктор (Ph.D)

Чойжилсүрэн ЖАВЗАН - Эрдмийн цол: Гидрогеологийн ухааны доктор (Ph.D)

Идэш БОЛОРМАА - Эрдмийн цол: Анагаах ухааны доктор (Ph.D)

Ойдов СҮХБААТАР - Эрдмийн цол: Газарзүй ухааны доктор (Ph.D), профессор

Балжинням БАТСҮХ - Эрдмийн цол: Техникийн ухааны магистр

Баяраа УРАНЗАЯА - Эрдмийн цол: Техникийн шинжлэх Ухааны доктор /Sc.D/

Цэрэнжав АЛТАНСУВД - Эрдмийн цол: Техникийн ухааны доктор (Ph.D)

 

Шүүгчдийн бүрэлдэхүүн, Ус хөгжлийн түлхүүр, 2019

      Усны чиглэлийн эрдэмтэдийн зөвлөлийн төлөөлөл 14 шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн XIV бага хурлыг шүүж, дараах дүнг шүүгчдын онооны дундажаар гаргасан.

Нийт илтгэгчид, Ус хөгжлийн түлхүүр, 2019

Шалгарсан оюутнууд 2019:

 Тэргүүн байр 1

  1. АШУҮИС-НЭМСургуулийн оюутан Б.Болортуяа, Ө.Галтмаа, Г.Хулан удирдагч багш О.Бүдханд Ч.Өнөрцэцэг /магистр/ нарын “Цэвэршүүлэх усны нян судлалын үзүүлэлт, эрүүл ахуйн үнэлгээ” сэдэвт бүтээл 79.8 оноогоор тэргүүн байр эзэлж, Өргөмжлөл, 70 000 төгрөг, үнэ бүхий зүйлээр шагнагдсан.

Дэд тэргүүн байр 2

  1. ХААИС-АС-ийн Э.Үүрцайх, удирдагч багш Т. Байгал-Амар /доктор Ph.D/ нарын “Дөрөөнцагаан нуур усны чанарыг сайжруулахад биофильм ашиглах туршилт судалгааны дүн” сэдэвт бүтээл 78.8 оноогоор дэд тэргүүн байр эзэлж, Өргөмжлөл, 45 000 төгрөг, үнэ бүхий зүйлээр шагнагдсан.
  2. ШУТИС-БАС-ийн Усны барилга байгууламжийн 4-р курсын оюутан Г.Ариундаваа, удирдагч багш Н.Насанбаяр нарын “Онги голын урсац нэмэгдүүлэх, говийн бүсийн ус хангамжийг сайжруулах хувилбар” сэдэвт бүтээл 78.08 оноогоор дэд тэргүүн байр эзэлж, Өргөмжлөл, 45 000 төгрөг, үнэ бүхий зүйлээр шагнагдсан.

Гутгаар байр 3

  1. ХААИС-ийн ИТС-ийн оюутан Б.Үйтүмэн, Ц.Хандсүрэн, удирдагч багш Х.Мөнхтуяа /доктор Ph.D/ нарын “Борооны ус хураах аргыг модлог ургамлын усалгаанд ашигласан судалгааны дүнгээс” сэдэвт бүтээл 78.07 оноогоор гутгаар байр эзэлж, Өргөмжлөл, 45 000 төгрөг, үнэ бүхий зүйлээр шагнагдсан.
  2. ШУТИС-ийн БАС-ийн оюутан Т.Батжавхлан, Э.Доржпалам, удирдагч багш Б.Лхагвадулам нарын “Лагийг боловсруулж үйлдвэрийн бохир ус цэвэрлэгээнд ашиглах нь” сэдэвт бүтээл 77,9 оноогоор гутгаар байр эзэлж, Өргөмжлөл, 45 000 төгрөг, үнэ бүхий зүйлээр шагнагдсан.
  3. ШУТИС-ийн БАС-ийн оюутан М.Оргил, Т.Нандинцэцэг, Д.Бат-Эрдэнэ удирдагч багшаар Б.Уранзаяа доктор /Sc.D/ нарын “Уурхайн шүүрэлтийн усыг усалгаатай газар тариаланд ашиглах” сэдэвт бүтээл 76.5 оноогоор гутгаар байр эзэлж, Өргөмжлөл, 45 000 төгрөг, үнэ бүхий зүйлээр шагнагдсан.

Тусгай шагнал 2

  1. ШУТИС-ийн БАС-ийн оюутан Г.Оюун-Эрдэнэ, удирдагч багш С.Чулуунхуяг доктор /Ph.D/ нарын “Суурин газрын ус хангамжийн гадаргын усны эх үүсвэрээр хангах шийдэл” сэдэвт бүтээл 76.07 оноогоор тусгай байр эзэлж, Өргөмжлөл, 30 000 төгрөг, үнэ бүхий зүйлээр шагнагдсан.
  2. ХААИС-ийн АС-ийн оюутан Н.Бямбасүрэн, удирдагч багшаар Т.Байгал-Амар доктор /Ph.D/. Ч.Аюушсүрэн нарын “Цээлийн цагаан нуурын шаамай хавчийн нөөцийн судалгаа” сэдэвт бүтээл 74,2 оноогоор тусгай байр эзэлж, Өргөмжлөл, 30 000 төгрөг, үнэ бүхий зүйлээр шагнагдсан.

Нэрэмжит байр 2

  1. ШУТИС-ийн БАС-ийн оюутан Г.Баяржаргал, удирдагч багш Н.Насанбаяр, нарын “Сэлэнгэ мөрний сав газарт байгалийн аргаар халиа дошин үүсгэх газрууд, усан сан, усны нөөц бүрдүүлэх, барилга байгууламжуудын шийдэл, экологи” сэдэвт бүтээл 68.6 оноогоор нэрэмжит шагналт байр эзэлж, Өргөмжлөл, 30 000 төгрөг, үнэ бүхий зүйлээр шагнагдсан.
  2. ХААИС-ийн АС-ийн оюутан Э.Сайнзаяа, удирдагч багш Ц.Нямлхагва, нарын “Хужиртын халуун рашаанаас ялгасан бактерийн судалгааны дүнгээс” сэдэвт бүтээл 68.08 оноогоор нэрэмжит шагналт байр эзэлж, Өргөмжлөл, 30 000 төгрөг, үнэ бүхий зүйлээр шагнагдсан.
  3. ШУТИС-ийн БАС-ийн оюутан А.Бархас, Б.Гончигсум, Г.Тэмүүлэн, удирдагч багш Н.Насанбаяр, нарын “Мөсөн халиа дошин үүсэх нөхцлийн судалгаа” сэдэвт бүтээл 61.2 оноогоор нэрэмжит шагналт байр эзэлж, Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдсан

Эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд бүтээлээ ирүүлсэн оюутнуудад батламж гардуулав.

Дараа жилийн хурлыг ХААИС уламжлан хариуцан зохион байгуулахаар болов.

Мэдээ бэлтгэсэн: ХБОИСалбарын дэд профессор, доктор /Sc.D/ Б.Уранзаяа

Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан

Нийтэлсэн: 2018-05-22 00:00:00

“CASE STUDY ANALYSES OF WASTE-TO-ENERGY” он-лайн хичээлд урьж байна.

Нийтэлсэн: 2017-09-04 00:00:00

Сөүлийн Үндэсний Их Сургуультай хамтарсан 11 дэх удаагийн семинарт урьж байна

Нийтэлсэн: 2017-04-25 00:00:00

"УЛААНБААТАР УС - ТЕХНОЛОГИ 2017" СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ,ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ

Нийтэлсэн: 2017-04-18 00:00:00

“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ- ХОГ ХАЯГДАЛ 2017 ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН V БАГА ХУРАЛ

Нийтэлсэн: 2017-04-06 00:00:00

Монгол Инженер 2017

Нийтэлсэн: 2017-03-31 00:00:00

Зорилтот судалгааны төслийн уралдаан

Нийтэлсэн: 2017-03-22 00:00:00

ХАМТАРСАН ХӨТӨЛБӨР БАТЛАГДАВ

Нийтэлсэн: 2017-03-22 00:00:00

Барилга Архитектурын Сургуулийн Бакалавр оюутны Эрдэм шинжилгээний бага хурал

Нийтэлсэн: 2017-02-22 00:00:00

Барилга Архитектурын Сургуулийн Магистр, доктор оюутны Эрдэм шинжилгээний бага хурал

Нийтэлсэн: 2017-02-22 00:00:00

International Conference on Fictitious Economy and Business Management (FEBM2016) Эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна

Нийтэлсэн: 2016-03-31 00:00:00

ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛ

Нийтэлсэн: 2016-02-23 00:00:00

Зарлал

Нийтэлсэн: 2016-02-19 00:00:00

Revit MEP 2016 програмын сургалтанд бүртгэж байна.

Нийтэлсэн: 2016-02-17 00:00:00

IAESTE-ийн бүртгэл явагдаж байна

Нийтэлсэн: 2016-02-16 00:00:00

Орос хэлний сургалтанд урьж байна

Нийтэлсэн: 2016-01-20 00:00:00

Япон Улсын Тохокү Их Сургуулийн Газар хөдлөлт инженерчлэл, Барилгын динамикийн Профессор Масато Мотосака лекц уншина

Нийтэлсэн: 2016-01-14 00:00:00

Монголын Барилгын Инженерүүдийн Холбооноос сургалтанд урьж байна

Нийтэлсэн: 2016-01-06 00:00:00

Барилга, Архитектурын сургуулийн багш нарын анхааралд

Нийтэлсэн: 2015-11-19 00:00:00

Барилга Архитектурын Сургуулийн 15 дахь "Урлаг наадам"

Нийтэлсэн: 2015-11-05 00:00:00

Сургалтанд урьж байна.

Нийтэлсэн: 2015-10-07 00:00:00

aaaa

Нийтэлсэн: 2018-09-26 00:00:00

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Нийтэлсэн: 2018-08-03 00:00:00

Японы JICE-JDC хөтөлбөрийн хүрээнд магистрантурт тэтгэлгээр суралцах хүсэлттэй багш, ажилтнуудын анхааралд.

Нийтэлсэн: 2015-08-20 00:00:00

Барилга, Архитекурын сургуулийн Захирлын тайлангийн хурал 2015-06-15 өдөр 11:00 цагт E-604 тоот өрөөнд болно

Нийтэлсэн: 2015-06-11 00:00:00

Дулааны цахилгаан станцын хаягдал үнсийг барилгад ашиглах ногоон ирээдүй төслийн хэлэлцүүлэг

Нийтэлсэн: 2015-06-09 00:00:00

ЗАРЛАЛ

Нийтэлсэн: 2015-07-02 00:00:00

Төмөрбетон бүтээцийн сургалт, семинар

Нийтэлсэн: 2015-05-11 00:00:00

Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт IT баг.