“Төмөрбетоны аян-2018”

ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн Барилгын инженерийн салбараас 2009 оноос хойш 10 дахь удаагаа зохион байгуулж байгаа “Төмөрбетоны аян-2018”   9 сарын 15-аас эхлэн үе шаттайгаар зохион байгуулагдаж,  10 сарын 24, 25- ны өдрүүдэд оюутны судалгааны ажлын туршилт, эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү аяны зорилго нь “Төмөрбетон бүтээц” хичээлээр олж авсан мэдлэгээ батжуулах, онол практикийг хослуулах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилготой юм. Аяны үйл ажиллагаа 3 үе шаттай явагдсан бөгөөд 1-р шат нь төмөрбетон аркийг  төсөллөн тооцож, арматурыг зангидан, бетон цутгаж, бэхжүүлэн турших, 2-р шат нь ханын илтгэл, 3-р шат нь эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих уралдаан байв.

  

Аяны уралдааныг БАС, “CABS” ХХК, “Тулга проект” ХХК ивээн тэтгэлээ. Уралдааныг “Марк констракшн” ХХК-ийн захирал М.Амаржаргал, ерөнхий инженер Б.Ганбаяр, “PDCP” компаний дэд захирал Т.Түмэн-Өлзий, БАС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Оюунцацрал нар шүүн, БАС-ийн профессор Я.Дүйнхэржав,  дэд профессор М.Сугар, ахлах багш Д.Энхгэрэл, Ч.Мягмарцэнд, багш Б.Жавхлан, Б.Эрдэнэдаваа нар бэлтгэн явуулав.

Энэ жилийн аяны онцлог нь ижил мэргэжлээр сургадаг, улсын хэмжээний их дээд сургуулийн оюутны төлөөлөл болох БАС-ийн 7 баг, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулиас -1 баг, Техник Технологийн Дээд Сургуулиас -3 баг, Монголын Үндэсний Их Сургуулиас -1, Үндэсний Техникийн Их сургуулийн 1 баг оролцсон явдал юм.

Аянд ШУТИС-н Барилга Архитектурын Сургууль, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль, Техник Технологийн Дээд Сургууль, Үндэсний Их Сургуулийн  90 гаруй оюутны 13 баг оролцсоноос:

 

1-р байр БАС-ийн Монгол инженерүүд”, 2-р байр ТТДС-ийн “Төгс хүч”, 3-байр БАС-ийн “Акулууд” багууд эзэлсэн ба тусгай байрт МҮИС “Ойрхон”, БАС “Тоонот”, “6 ханат”, ТТДС “Бүтээгч Монгол” багууд, шилдэг илтгэлд “Акулууд”, шилдэг ханын илтгэлд “Төгс хүч” багууд  шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.

Энэхүү аяны хүрээнд барилгын салбарын оюутнууд ханын илтгэлтэй танилцаж, мэдлэгээ дээшлүүллээ.

Аян болон тэмцээнд амжилттай, идэвхтэй оролцсон багийн оюутнууддаа цаашдын хичээл сурлага, эрдэм шинжилгээний бүтээлд амжилт хүсье.

Барилгын Инженерийн Салбар

Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан

Нийтэлсэн: 2018-05-22 00:00:00

“CASE STUDY ANALYSES OF WASTE-TO-ENERGY” он-лайн хичээлд урьж байна.

Нийтэлсэн: 2017-09-04 00:00:00

Сөүлийн Үндэсний Их Сургуультай хамтарсан 11 дэх удаагийн семинарт урьж байна

Нийтэлсэн: 2017-04-25 00:00:00

"УЛААНБААТАР УС - ТЕХНОЛОГИ 2017" СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ,ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ

Нийтэлсэн: 2017-04-18 00:00:00

“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ- ХОГ ХАЯГДАЛ 2017 ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН V БАГА ХУРАЛ

Нийтэлсэн: 2017-04-06 00:00:00

Монгол Инженер 2017

Нийтэлсэн: 2017-03-31 00:00:00

Зорилтот судалгааны төслийн уралдаан

Нийтэлсэн: 2017-03-22 00:00:00

ХАМТАРСАН ХӨТӨЛБӨР БАТЛАГДАВ

Нийтэлсэн: 2017-03-22 00:00:00

Барилга Архитектурын Сургуулийн Бакалавр оюутны Эрдэм шинжилгээний бага хурал

Нийтэлсэн: 2017-02-22 00:00:00

Барилга Архитектурын Сургуулийн Магистр, доктор оюутны Эрдэм шинжилгээний бага хурал

Нийтэлсэн: 2017-02-22 00:00:00

International Conference on Fictitious Economy and Business Management (FEBM2016) Эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна

Нийтэлсэн: 2016-03-31 00:00:00

ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛ

Нийтэлсэн: 2016-02-23 00:00:00

Зарлал

Нийтэлсэн: 2016-02-19 00:00:00

Revit MEP 2016 програмын сургалтанд бүртгэж байна.

Нийтэлсэн: 2016-02-17 00:00:00

IAESTE-ийн бүртгэл явагдаж байна

Нийтэлсэн: 2016-02-16 00:00:00

Орос хэлний сургалтанд урьж байна

Нийтэлсэн: 2016-01-20 00:00:00

Япон Улсын Тохокү Их Сургуулийн Газар хөдлөлт инженерчлэл, Барилгын динамикийн Профессор Масато Мотосака лекц уншина

Нийтэлсэн: 2016-01-14 00:00:00

Монголын Барилгын Инженерүүдийн Холбооноос сургалтанд урьж байна

Нийтэлсэн: 2016-01-06 00:00:00

Барилга, Архитектурын сургуулийн багш нарын анхааралд

Нийтэлсэн: 2015-11-19 00:00:00

Барилга Архитектурын Сургуулийн 15 дахь "Урлаг наадам"

Нийтэлсэн: 2015-11-05 00:00:00

Сургалтанд урьж байна.

Нийтэлсэн: 2015-10-07 00:00:00

aaaa

Нийтэлсэн: 2018-09-26 00:00:00

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Нийтэлсэн: 2018-08-03 00:00:00

Японы JICE-JDC хөтөлбөрийн хүрээнд магистрантурт тэтгэлгээр суралцах хүсэлттэй багш, ажилтнуудын анхааралд.

Нийтэлсэн: 2015-08-20 00:00:00

Барилга, Архитекурын сургуулийн Захирлын тайлангийн хурал 2015-06-15 өдөр 11:00 цагт E-604 тоот өрөөнд болно

Нийтэлсэн: 2015-06-11 00:00:00

Дулааны цахилгаан станцын хаягдал үнсийг барилгад ашиглах ногоон ирээдүй төслийн хэлэлцүүлэг

Нийтэлсэн: 2015-06-09 00:00:00

ЗАРЛАЛ

Нийтэлсэн: 2015-07-02 00:00:00

Төмөрбетон бүтээцийн сургалт, семинар

Нийтэлсэн: 2015-05-11 00:00:00

Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт IT баг.