"GREEN BOX-III" Зорилтот төслийн уралдаан 

Зорилго:

Монгол Улсын Их Хурлаас баталсан Ногоон хөгжлийн бодлого болон Засгийн газрын 2017 оны 98-р тогтоолоор баталсан Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг бодит байдалд хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг болох гэр хорооллыг хөгжүүлэхэд оюутны оролцоог нэмэгдүүлэх, тэдний бүтээлч сэтгэлгээг дэмжих

Зорилт:

  • Сууцны төлөвлөлт нь ногоон хөгжлийн бодлого болон агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй уялдсан байх
  • Барилгын төлөвлөлт нь ногоон барилгын EDGE үнэлгээний шаардлагыг хангасан байх
  • Барилгын материалын үнэ нь хэрэглэгчдийн худалдан авах чадварт нийцсэн, иргэд өөрсдөө барих боломжийг тодорхой хэмжээнд хангасан байх

Төслийн үе шат:

  • Бүртгэл: Төсөлд оролцох багууд мэдүүлгээ ирүүлэх. Хугацаа: 2018 оны 10 сарын 01-ний өдрөөс 15-ны өдрийг дуустал (Бүртгэлийн мэдүүлгийг онлайнаар (энд дарна уу) болон II байрны 602 тоот өрөөнд авна.)
  • Танилцуулга лекц: Уралдаанд оролцохоор бүртгүүлсэн багуудад уралдааны шалгуур үзүүлэлтийн талаар мэргэжилтнүүд танилцуулга лекц явуулж, зөвлөгөө өгнө. Хугацаа: 10 сарын 18-ны өдөр (Багийн бүх гишүүд заавал хамрагдах шаардлагатай)
  • 1-р шат: Төслийн саналыг сонгон шалгаруулах. Багууд төслийн санаагаа танилцуулга (presentation), бүтээлийн эскизийг боловсруулж 80x180см хэмжээтэй 1 постерт багтаан (хэвлүүлэх газрыг тусгайлан зааж өгнө) 2018 оны 11 сарын 09-ний дотор бэлтгэж ирүүлэх. 1-р шатны шалгаруулалт 2018 оны 11 сарын 15-ны өдөр зохион байгуулагдана. Тухайн шатнаас 5 баг дараагийн шатанд шалгарна.
  • 2-р шат: Эхний шатанд шалгарсан багууд энэ шатанд бүтээлээ нарийвчлан гүйцэтгэх ба төслийн санаагаа макет хийж ирүүлнэ. Багуудын төслийн материал ирүүлэх сүүлчийн хугацаа: 2018 оны 12 сарын 03-ны өдрийн 15 цаг. 2-р шатны шалгаруулалт 2018 оны 12 сарын 07-ны өдөр зохион байгуулагдана.

Үндсэн шаардлага:

БАС–ийн багш, оюутны хамтарсан баг төсөл боловсруулж шалгарсан багууд тодорхой санхүүжилт авч төслийг хэрэгжүүлэх

  • Нэг багт 4 хүртэл гишүүн байх бөгөөд Архитектур, Халаалт агаар сэлгэлт мэргэжлийн оюутнууд заавал багтсан байх (Удирдагч багш болон үлдсэн гишүүд салбар хамаарахгүй)
  • Мэргэжлийн суурь ойлголттой байх үүднээс багийн гишүүд нь 3 болон түүнээс дээш курсийн оюутан байх

Уралдаанд ирүүлэх бүтээл нь гэр хорооллын 50 орчим м2 талбайтай 4 ам бүлтэй айлд зориулсан хувийн орон сууцны загвар байх

Төсөлд тавигдах шалгуур үзүүлэлтүүд:

  • Материалын өртөг хямд байх
  • Барьж, угсрахад хялбар, хэрэгжих боломжтой байх
  • Овор болон шиллэгээний илтгэлцүүр нормын шаардлагаас бага байх
  • Дулаан алдагдал бага байх (БНбД 23-02-09 Эрчим хүчний А эсвэл В ангилалд багтсан байх)
  • Халаалтын ачаалал 2,5 кВт –аас хэтрэхгүй байх (агаар сэлгэлтийн давтамж 0.5ц-1 үед)
  • Бие даасан халаалтын эх үүсвэртэй байх ба цахилгаан халаалт хувилбараар байна.
  • Сэргээгдэх эрчим хүч ашигласан байх
  • EDGE –ийн шаардлагыг хангасан байх (EDGE програм ашиглан тодорхойлсон байх)
  • Бие даасан ус хангамж болон ариун цэврийн байгууламжтай байх

Төслийн урамшуулал, шагнал:

Эхний шатны шалгаруулалтаас шалгарсан 5 багийг шүүгчдийн бүрэлдэхүүн шалгаруулж баг тус бүрд 100 мянган төгрөгийн макет хийх материал худалдан авах эрхийг олгоно.

Дараагийн шатанд шалгарсан багуудын ирүүлсэн бүтээлийг хөндлөнгийн шүүгчид төслийн үндсэн шалгуурын дагуу үнэлж, шалгаруулна.

  • 1-р байр  1 баг: Өргөмжлөл, 500,000 төгрөг
  • 2-р байр  1 баг: Өргөмжлөл, 300,000 төгрөг
  • 3-р байр  1 баг: Өргөмжлөл, 200,000 төгрөг

Жич: 1 ба 2 дугаар шатанд шалгарсан бүтээлүүдийн зохиогчийн эрх БАС, болон тухайн багийн хамтын өмч байх болно.

Бүтээлийн уралдааныг санаачлагч: Барилга Архитектурын Сургууль

Бүтээлийн уралдааныг хамтран зохион байгуулагч: Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төв

Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан

Нийтэлсэн: 2018-05-22 00:00:00

“CASE STUDY ANALYSES OF WASTE-TO-ENERGY” он-лайн хичээлд урьж байна.

Нийтэлсэн: 2017-09-04 00:00:00

Сөүлийн Үндэсний Их Сургуультай хамтарсан 11 дэх удаагийн семинарт урьж байна

Нийтэлсэн: 2017-04-25 00:00:00

"УЛААНБААТАР УС - ТЕХНОЛОГИ 2017" СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ,ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ

Нийтэлсэн: 2017-04-18 00:00:00

“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ- ХОГ ХАЯГДАЛ 2017 ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН V БАГА ХУРАЛ

Нийтэлсэн: 2017-04-06 00:00:00

Монгол Инженер 2017

Нийтэлсэн: 2017-03-31 00:00:00

Зорилтот судалгааны төслийн уралдаан

Нийтэлсэн: 2017-03-22 00:00:00

ХАМТАРСАН ХӨТӨЛБӨР БАТЛАГДАВ

Нийтэлсэн: 2017-03-22 00:00:00

Барилга Архитектурын Сургуулийн Бакалавр оюутны Эрдэм шинжилгээний бага хурал

Нийтэлсэн: 2017-02-22 00:00:00

Барилга Архитектурын Сургуулийн Магистр, доктор оюутны Эрдэм шинжилгээний бага хурал

Нийтэлсэн: 2017-02-22 00:00:00

International Conference on Fictitious Economy and Business Management (FEBM2016) Эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна

Нийтэлсэн: 2016-03-31 00:00:00

ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛ

Нийтэлсэн: 2016-02-23 00:00:00

Зарлал

Нийтэлсэн: 2016-02-19 00:00:00

Revit MEP 2016 програмын сургалтанд бүртгэж байна.

Нийтэлсэн: 2016-02-17 00:00:00

IAESTE-ийн бүртгэл явагдаж байна

Нийтэлсэн: 2016-02-16 00:00:00

Орос хэлний сургалтанд урьж байна

Нийтэлсэн: 2016-01-20 00:00:00

Япон Улсын Тохокү Их Сургуулийн Газар хөдлөлт инженерчлэл, Барилгын динамикийн Профессор Масато Мотосака лекц уншина

Нийтэлсэн: 2016-01-14 00:00:00

Монголын Барилгын Инженерүүдийн Холбооноос сургалтанд урьж байна

Нийтэлсэн: 2016-01-06 00:00:00

Барилга, Архитектурын сургуулийн багш нарын анхааралд

Нийтэлсэн: 2015-11-19 00:00:00

Барилга Архитектурын Сургуулийн 15 дахь "Урлаг наадам"

Нийтэлсэн: 2015-11-05 00:00:00

Сургалтанд урьж байна.

Нийтэлсэн: 2015-10-07 00:00:00

aaaa

Нийтэлсэн: 2018-09-26 00:00:00

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Нийтэлсэн: 2018-08-03 00:00:00

Японы JICE-JDC хөтөлбөрийн хүрээнд магистрантурт тэтгэлгээр суралцах хүсэлттэй багш, ажилтнуудын анхааралд.

Нийтэлсэн: 2015-08-20 00:00:00

Барилга, Архитекурын сургуулийн Захирлын тайлангийн хурал 2015-06-15 өдөр 11:00 цагт E-604 тоот өрөөнд болно

Нийтэлсэн: 2015-06-11 00:00:00

Дулааны цахилгаан станцын хаягдал үнсийг барилгад ашиглах ногоон ирээдүй төслийн хэлэлцүүлэг

Нийтэлсэн: 2015-06-09 00:00:00

ЗАРЛАЛ

Нийтэлсэн: 2015-07-02 00:00:00

Төмөрбетон бүтээцийн сургалт, семинар

Нийтэлсэн: 2015-05-11 00:00:00

Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт IT баг.