ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн оюутнууд YOSAKOI Summer School 2015-д амжилттай оролцоод ирлээ.

ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн оюутнууд YOSAKOI Summer School 2015-д амжилттай оролцоод ирлээ.

         ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн 3-р курсийн оюутнууд болох А.Ганцоож, Э.Ууганчимэг нар 2015 оны 8 сарын 3-наас 12-ны өдрүүдэд Япон улсын Кочигийн Технологийн Их Сургууль (КТИС) дээр зохион байгуулагдсан YOSAKOI Summer School 2015-д амжилттай оролцоод ирлээ.

     КТИС нь YOSAKOI Summer School-ийг 2012 оноос хамтын ажиллагаатай Азийн их дээд сургуулиудын оюутан залуусыг Япон улсын шинжлэх ухаан, технологи, соёл, зан заншилтай танилцуулах үүднээс уламжлал болгон зохион  байгуулж ирсэн юм.

       Энэ жил КТИС-ийн төгсөгч БАС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Оюунцацрал өөрийн ажиллаж байгаа сургуулиас 2 оюутаныг YOSAKOI Summer School 2015-д оролцуулах хүсэлтэй байгаагаа КТИС-ийн гадаад харилцаанд уламжласнаар анх удаагаа тус сургуулиас оюутан залуусын төлөөлөл оролцох боломж бүрдсэн юм. Оролцогч 2 оюутныг БАС-ийн оюутнуудын дунд нээлттэйгээр англи хэлний бичгийн шалгалт болон аман ярилцлагын үр дүнд сонгон шалгаруулсан бөгөөд YOSAKOI Summer School 2015-д оролцсон дээрх оюутнуудын бүх зардлыг Японы Шинжлэх Ухаан, Технологийн Сангаас санхүүжилсэн болно.

БАС-ийн ЭША.