Хүндэт судлаачид, багш, оюутан, инженер техникийн ажилтан та бүхнийг 2015 оны 6 сарын 05 ны өдөр Барилгын Салбарын Эрдэм Шинжилгээний Байгууллага үүсч хөгжсөний 50 жилийн ойд зориулан Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Барилга Архитектурын Сургууль, Дарханы Технологийн Сургууль, АНУлсын Бетоны Институт,Монголын Бетон Судлалын Холбоо, Барилга Архитектур Корпорацаас хамтран зохион байгуулж буй ‘Бетоны чанар, тогтвортой байдал болон удаан эдлэгдэх чадвар’ сэдэвт Бетоны Олон Улсын 14-р Бага Хуралд хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.
Хурал дараах сэдвийн хүрээнд илтгэлийг хүлээн авна.
· Бетоны үндсэн түүхий эдийн чанар бетоны шинж чанарт нөлөөлөх нь
· Бетоны шинж чанарт химийн нэмэлтийн үзүүлэх нөлөө
· Хоёрдогч түүхий эд материалыг бетонд хэрэглэх нь
· Бетоны удаан эдлэгдэх чадварыг дээшлүүлэхэд авах арга хэмжээнүүд
· Бетоны бэхжилтын өмнөх болон дараах оновчтой арчилгааны арга техникүүд
· Бетоны насжилтын явцад хийгдэх засвар үйлчилгээ
· Төмөрбетон хийц эдлэл, тэдгээрийн шинж чанар нөлөөлөх хүчин зүйлүүд
Илтгэлийн товчлол хүлээн авах
Илтгэлийн товчлолыг дээд тал нь 200 үгэнд багтаан 2015 оны 4 сарын 30 ны дотор доорхи хаягаар хүлээн авч байна.
Илтгэлийн бүрэн эхийг хүлээн авах эцсийн хугацаа 2015 оны 5 сарын 15 нд болно.
Үзэсгэлэн,танилцуулга
Хурлын явцад байгууллага, эрдэм шинжилгээний төвүүд сүүлийн үеийн бетоны материал болон бетон хийцийн орчинд ашиглах техник, технологийн бүтээгдэхүүн, техник хэрэгслийг танилцуулах илтгэлээр оролцохыг хүсвэл тусгайлсан төлбөрт илтгэлийн группд хамрагдах боломжтой.
Хурлын бүртгэлийн хураамж
Бүртгэлийн эцсийн хугацаа: 2015 оны 5 сарын 25.
Бүртгэлийн хураамж: 50000 төгрөг
Нэг байгууллагаас 4 өөс дээш хүн орвол нэг хүний хураамж 40000 төгрөг
Оюутнуудтөлбөргүй
Санхүүгийн дэмжлэг хүлээн авах
Хурлын үйл явцад оролцон (хурлын тараах материал бэлтгэх, үдийн цай болон зоог, оюутны шилдэг илтгэл шалгаруулах гэх мэт)санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа байгуулага, хувь хүмүүсийн саналыг тааламжтайгаар хүлээн авах болно. (Ивээн тэтгэгчийн танилцуулга, мэдээлэлийг хурлын материалд хавсаргана.)
Хурал зохион байгуулагчид
· ШУТИС, Барилга Архитектурын Сургууль
· ШУТИС. ДаТС
· Барилга Архитектур Корпораци
· Монголын Бетоны Холбоо
· Америкын Бетоны Холбоо
· Приемум Конкрит ХХК
Холбоо барих
Утас: 99441626, 99290845, 99832938, 88557086
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.
Инженерийн зурагзүйн тэнхимийн ахлах багш Н.Доржбалдан докторын (Ph.D.) зэргийг амжилттай хамгааллаа