ШУТИС ын БАС “Ногоон хөгжил - байгаль орчин” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцож тэргүүн байр эзэллээ.

     “ЭКО-АЗИ” Байгаль орчин менежментийн дээд сургууль, Монголын Оюутны Холбоо, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Дэлхийн байгаль хамгаалах сан хамтран Байгаль орчны гавъяат ажилтан доктор (PhD) профессор Ц.Адъяасүрэнгийн нэрэмжит  жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ногоон хөгжил -  байгаль  орчин” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал 2015 оны 4 сарын 15 ны өдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

     “Ногоон хөгжил -  байгаль  орчин” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлын зорилго нь байгаль орчны чиглэлээр суралцаж байгаа оюутан залуусын эрдэм шинжилгээ судалгааны бүтээлийг нь олны хүртээл болгох, харилцан туршлага солилцох, экологи байгаль хамгаалал, газар ашиглалт зэрэг байгаль орчны тулгамдаж байгаа асуудлуудыг онолын болон практик талаас нь судлан боловсруулах, түүнийгээ шинжлэх ухааны үндэслэлтэй нотлох замаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил туурвих, ногоон хөгжлийн бодлого хэрэгжүүлэх механизмийн талаар санаа бодлоо солилцох зорилготой байна.

     Энэхүү хуралд манай улсын их дээд сургуулиудын нэгдүгээр шатнаас шалгарсан шилдэг 16 илтгэлийг байгаль орчны эрдэмтэн багш нараас бүрдсэн шүүгчдийн баг авч хэлэлцүүллээ. 

       Уг хуралд манай сургуулийн оюутнууд амжилттай оролцож ШУТИС-ын БАС-ын ИбҮБИ-ийн 4-р курсын оюутан Б.Мөнхбаатар A. SC11D026, удирдагч багш Я.Дүйнхэржав (PhD) профессор, С.Мөнхтуяа, Joeng Soo Jeeнар  “Улаанбаатар хотын суурьшлын орчны дуу шуугианы бохирдолын судалгаа” илтгэлээр Тэргүүн байр эзэлж өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдав.

                          Амжилттай оролцсон багш оюутнууддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.