ШУТИС, БАС-ийн Архитектурын тэнхимийн багш, МУ-ын Зөвлөх архитектор, профессор Чимидийн Дагшигдорж “Монгол Улсын гавьяат багш” цолыг хүртлээ
Нийтэлсэн: 2021-02-10 00:00:00
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой, Монголын үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Төрийн дээд цол гардууллаа.
“Монгол Улсын гавьяат багш” цолыг ШУТИС Барилга, Архитектурын Сургуулийн Архитектурын тэнхимийн багш, МУ-ын Зөвлөх архитектор, профессор Чимидийн Дагшигдорж хүртлээ.
“Хүрэлтогоот-2020” эрдэм шинжилгээний олон улсын хуралд Барилга Архитектурын Сургуулийн багш нар амжилттай оролцлоо
Нийтэлсэн: 2020-12-24 00:00:00
БШУЯ, ШУА, ШУТИС, ШУТС, МЗЭХ болон ТИЗСН-ээс техник, технологийн салбарын залуу судлаачдын дунд “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний хурлыг 16 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн “Хүрэлтогоот-2020” эрдэм шинжилгээний хурал 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд хурлын үйл ажиллагаанд 60 гаруй залуу эрдэмтэн судлаачид, албаны хүмүүс оролцлоо
МЭДЭГДЭЛ : ШУТИС-ийн нийт профессор багш, ажилтан, оюутан суралцагчдын анхааралд
Нийтэлсэн: 2020-11-11 00:00:00
Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Зорчигч тээврийн хэрэгслийн гарах хөдөлгөөн, бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалт, үзвэр үйлчилгээ, цахим болон хүүхдийн тогломын төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоох тухай” 12 тоот тогтоолыг үндэслэн 11 дүгээр сарын 11-ны өдрөөс эхлэн нийт профессор багш нар өөрийн зааж буй хичээлийн лекц, семинар, практик, бие даалт, улсын шалгалт, дипломын ажилтай холбоотой материалуудыг оюутан, сурагцагсадад цахимаар хүргэн, заавар зөвлөгөө өгч, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулахыг мэдэгдэж байна.
МЭДЭГДЭЛ
Нийтэлсэн: 2020-11-11 00:00:00
УОК-ын 2020 оны 11-р сарын 11-ний өдрийн шийдвэрийн дагуу сургалтын үйл ажиллагааг 11 сарын 14-ний өдрийг дуустал түр зогсоосныг мэдэгдэж байна. ШУТИС-ийн нийт оюутан суралцагч, профессор багш, ажилтнуудыг дээрх хугацаанд сургууль руу нэвтрүүлэхгүй болохыг мэдэгдэж байна.
Намрын хичээлийн улиралд сургуулийн зүгээс хийж гүйцэтгэсэн тохижилтын ажлууд
Нийтэлсэн: 2020-11-05 00:00:00
“ИНЖЕНЕРИЙН ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХУДАЛДАН АВАЛТЫН 1 ДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮД ИРЛЭЭ
Нийтэлсэн: 2020-11-03 00:00:00
Манай сургууль дээр “Инженерийн технолийн дээд боловсрол” төслийн J22D16 хамтарсан судалгааны код бүхий “Монгол орны хүрээлэн буй орчин, газар хөдлөлт инженерчлэлийн хөгжүүлэлт” төсөл хэрэгжиж байгаа билээ. Төслийн хүрээнд худалдан авалтын 1 дүгээр ээлжээр гурван салбарын 7 лабораторид 21 төрлийн 42 ширхэг тоног төхөөрөмжүүд ирсэн бөгөөд тоног төхөөрөмжүүдийг харъяа лабораториудад хүлээлгэн өгөөд байна.
Барилга Архитектурын Сургууль “ИННОВАЦЫН БҮТЭЭЛИЙН УРАЛДААН”-ны I шатны шалгаруулалт боллоо
Нийтэлсэн: 2020-10-27 00:00:00
Судалгаанд суурилсан их сургууль хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, ШУТИС-ийн 2030 стратеги төлөвлөгөөний “Бид шинийг санаачлагч, оюуны бүтээлийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэгч энтрепренер байх” үнэт зүйлийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах, профессор багш нарын шинжлэх ухаан, технологийн шинэ санааг бодит бүтээл болгоход туслах, олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор Инновацын бүтээлийн уралдааныг 2 үе шаттайгаар зарласан билээ.
ТАМХИНД АМЬСГАЛАХ АГААРАА БҮҮ АЛД АЯН
Нийтэлсэн: 2020-10-26 00:00:00
БАС-ийн багш нар барилгын материал үйлдвэрлэлийн салбарын улсын зөвлөгөөнд оролцлоо
Нийтэлсэн: 2020-10-23 00:00:00
“Барилгын материал үйлдвэрлэлийн салбарын улсын зөвлөгөөн”-ийг 2020 оны 10 сарын 05, 06 ны өдрүүдэд Арханай аймгийн Цэцэрлэг хотод Барилга Хот Байгуулалтын Яам, Барилгын Хөгжлийн Төв амжилттай зохион байгууллаа.
Зөвөлгөөнд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон газрын дарга нар, Барилгын хөгжлийн төвийн Захирал Ц.Амарсанаа, Тэргүүн дэд захирал Б.Ганболд, дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Энхболд, Дэд захирал М.Ибрай болон бусад албаныхан оролцсноос гадна аймгуудын Газрын Харилцаа, Барилга Хот Байгуулалтын Газар, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Барилгын материал үйлдвэрлэгчид, Их сургуулиудын төлөөлөл гээд нийт 250 гаруй хүн оролцсон өргөн хүрээтэй чуулган боллоо.
Засгийн газрын хэрэг эрхлэх газраас хэрэгжүүлж буй "Ухаалаг засаг" төслийн хүрээнд "Инновацийг дэмжих хөтөлбөр"-ийг улсын хэмжээнд зарлалаа
Нийтэлсэн: 2020-10-19 00:00:00