Сөүлийн Үндэсний Их Сургуультай хамтарсан 11 дэх удаагийн семинарт урьж байна
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Сөүлийн Үндэсний Их Сургуультай хамтарсан семинар 2017 оны 5-р сарын 11-12-ны өдрүүдэд ШУТИС-ийн ШУТ номын сангийн 405 тоот танхимд болно. Хуралд барилга байгууламж, хүрээлэн буй орчны инженер, архитектурын салбарын эрдэмтэн судлаачид, инженерүүд, багш нар, докторант, магистрант та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Семинарт Сөүлийн Үндэсний Их Сургууль болон ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуулийн профессор, багш нар лекц уншиж, судлаачид илтгэл тавина.
Оролцох хүсэлтэй хүмүүс дараах холбоосоор бүртгүүлнэ үү.
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc9STnXtVUvpOQ3F_PzBivu2okNdVcHBtJUeJOYbaCdLLehJw/viewform
Зохион байгуулах комисс
Олон төвт хот иргэдийн оролцоо сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2024.12.04-нд зохион байгуулагдана.
Гарааны компанийн төсөл бойжуулах "MUST START-UP 2.0" хөтөлбөр
Барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойн баярын мэнд хүргэе
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛНА
2023-2024 оны хичээлийн жилийн Хаврын улирлын төгсөлтийн ёслолын ажиллагааны хөтөлбөр