Барилга Архитектурын Сургуулийн Бакалавр оюутны Эрдэм шинжилгээний бага хурал

ШУТИС. БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ

Барилга Архитектурын Сургуулийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний бага хурал 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдана.

Зохион байгуулагч: Барилга Архитектурын Сургууль

Зорилго: Оюутан залуусын судалгааны ажлын ур чадварыг дээшлүүлэх, онолын мэдлэгийг бататгах, техник сэтгэлгээг хөгжүүлэх замаар бүтээгч инженер, мэргэжилтэнг бэлтгэх

Салбар, чиглэлүүд:

Салбар 1. Техник, технологи

Салбар 2. Нийгэм, хүмүүнлэг, дизайн

Салбар 3. Байгалийн ухаан, экологи

Салбар 4. Эдийн засаг, менежмент

Илтгэл, өгүүлэлд тавигдах шаардлага:

  1. Шинэ санаа, шинэлэг шийдэл тусгасан байх
  2. Хэрэглээнд нэвтрүүлэх боломж, ач холбогдол
  3. Судалгаа, туршилтанд суурилсан үр дүн
  4. Эдийн засгийн үр ашигтай эсэх
  5. Багийн ажиллагааг дэмжсэн
  6. Илтгэх ур чадвар
  7. Эрдэм шинжилгээний өгүүлэл нь ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврын дагуу бичигдсэн байх (http://must.edu.mn/mn/b3m668/)

Хугацаа, шалгаруулалт:

            Эрдэм шинжилгээний хуралд оролцох хүсэлтэй оюутнууд 03 сарын 02-ний дотор илтгэлийн сэдэв болон удирдагчийг дараах холбоосоор бүртгүүлнэ үү

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc9NKIE3tjBJBL0ngU5bkk1aKzXyulF1vgFZztQPSfv40dMLA/viewform

03 сарын 10 дотор илтгэлээ PPТ файлаар http://tomoogii2@gmail.com хаягаар ирүүлнэ үү.

ЭШБ хурал болох өдөр ШУТИС-ийн өгүүлэл бичих зааврын дагуу бэлтгэсэн өгүүллээ 3 хувь хэвлэн авчирна уу. ШУТИС-ийн өгүүлэл бичих зааврыг дараах холбоосоор харна уу. http://must.edu.mn/mn/b3m668/

Эрдэм шинжилгээний хурал 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ШУТ номын сангийн 405 тоот танхимд зохион байгуулагдана.

            Илтгэлийг салбар чиглэл бүрт 2 байр эзлүүлэн шагнан урамшуулна. Шалгарсан илтгэлийг "Эрдмийн XVII" чуулган"-д оролцуулна.

I байр Өргөмжлөл, 100.000 төгрөг

II байр Өргөмжлөл, 80.000 төгрөг

Оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийг удирдсан багш нарыг шалгаруулж өргөмжлөл мөнгөн шагнал олгоно.

Шилдэг илтгэл, бүтээлд хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй.

 

ШУТИС. Барилга Архитектурын Сургууль

Эрдэм шинжилгээний алба