Олон улсын импакт фактор бүхий сэтгүүлд бүтээлээ хэвлүүлсэн ШУТИС-ийн багш, судлаачдыг хүлээн авах анхдугаар уулзалт боллоо

            Олон улсын импакт фактор бүхий сэтгүүлд бүтээлээ хэвлүүлсэн ШУТИС-ийн багш, судлаачдыг хүлээн авах анхдугаар уулзалт 2015 оны 03 сарын 19 өдөр боллоо. Уг уулзалтаар ШУТИС-ийн профессор, багш нарын шилдэг судалгааны өгүүлэл (Best Research Paper Award) шалгаруулах арга хэмжээ зохион байгуулагдаж Барилга, Архитектурын сургуулийн Барилгын инженерийн салбарын профессор академич, доктор (Sc.D) Д.Дашжамц "Sciences in cold and arid regions" Chinese Academy of Sciences ISSN 1674-3822,volume 5 issue 5 сэтгүүлийн "Geotechnical problems of construction on permafrost in Mongolia" сэдэвт бүтээл, "IFOST, IEEE, MUST". The 8 th International forum on Strategic Technology 2013.Volume I сэтгүүлийн "Theoretical analysis on distribution of tangential forces of frost heaving over foundation surface" сэдэвт бүтээлүүдээрээ батламж, дурсгалын зүйл гардан авав.