Хурлын зорилго:
Барилгын салбарт хэрэгжиж буй шинэ техник технологи, инноваци, эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг танилцуулах, харилцан мэдлэг туршлага солилцох, салбарын тулгамдаж буй асуудлуудаар бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготой.
Энэ удаагийн онол практикийн бага хурлын цар хүрээ:
• Барилгын салбарт мөрдөгдөж буй норматив баримт бичгийн тогтолцоо өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, цаашид хэрэгжүүлэх бодлого төлөвлөлт;
• Барилгын зураг төслийн үе шат ба ирээдүйн чиг хандлага;
• Шинэ технологи, Инноваци, Олон улсын туршлага.
Зохион байгуулагчид:
• Барилга, Хот Байгуулалтын Яам (БХБЯ);
• Барилгын хөгжлийн төв (БХТ);
• Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургууль (Inner Mongolia University of Technology)
• ШУТИС-БАС, Барилгын Инженерийн Салбар (БИС);
• Монголын барилгын Инженерүүдийн Холбоо (МБИХ).
Өгүүлэл, илтгэл хүлээн авах хугацаа:
Эрдэм шинжилгээний өгүүллийг 2023 оны 10 дугаар сарын 18 хүртэл altanzagas@must.edu.mn , s_pudo@must.edu.mn цахим хаягаар хүлээн авах бөгөөд шаардлага хангасан бүтээл эрдэм шинжилгээний эмхэтгэлд хэвлэгдэнэ. Эрдэм шинжилгээний өгүүллийг http://www.must.edu.mn/mn/esh_oguulel_zaavar/ бичиглэлийн стандартын дагуу /*doc формат/ирүүлнэ үү. Өгүүллийн агуулгыг 6-8 нүүрт багтаасан байна.
Тус хуралд оролцсон инженерүүдэд: Монголын барилгын Инженерүүдийн Холбоо (МБИХ)-ноос Mэргэжил дээшлүүлэлтийн СОНГОН суралцах 1 багц цагийн гэрчилгээ олгоно.
Лавлах утас: 99166352, 99091848, 94940986
2024 International Conference in Architecture
“2024 International Workshop on Climate Change Adaptation and Mitigation”
GREEN TINY HOUSE ОЮУТНЫ АРХИТЕКТУРЫН УРАЛДААН ЭХЭЛЛЭЭ.
ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуулийн түүхт 65 жилийн ойн арга хэмжээгээр шагнал авсан багш ажилчид
Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.