S-QUAD СУРГАЛТ
davaatsetseg

Монгол дахь хот байгуулалтын дээд боловсролын чадавхыг бэхжүүлэх “S-QUAD” төслийн ‎хүрээнд БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургуулийн хүндэт профессор САН ИН Жон ‎ШУТИС-БАС-д хүрэлцэн ирж “Хот төлөвлөлтийн үзэл баримтлал, түүх ба онол” сэдвээр ‎лекц унших гэж байгаа тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. ‎ Лекц Солонгос хэлнээс Монгол хэлрүү мэргэжлийн орчуулагчтай явагдана. ‎

Энэхүү сургалтаар хот төлөвлөлт гэж юу болох,   хүн ‎төрөлхтөний соёл иргэншилд хот яагаад чухал байдаг вэ ‎зэрэг асуудлуудыг хөндөх болно. Мөн эртний үеэс өнөөг хүртэлх хот төлөвлөлтийн түүх болон тэдгээрийн ‎анхдагч болох барууны нийгэм, түүний гарал үүслийг ерөнхийд нь танилцуулна. Төгсгөлд нь хот ‎төлөвлөлтийг тайлбарласан гол онолуудыг авч үзнэ.