Тус сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Барилга, байгууламжийн геотехникийн асуудлууд” эрдэм шинжилгээний олон улсын хурал нь 2022 оны 03-р сарын 30-ны өдөр 10:00 минутад ШУТИС-ийн хичээлийн VIII байрны 12 давхарт олон улсын эрдэм шинжилгээний танхимд болно.
Олон улсын хуралд Япон, Өмнөд Солонгос, Франц зэрэг улсын Их Дээд Сургуулиуд, ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургууль, Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо тус тус оролцоно.
Хуралд танай байгууллагын эрдэмтэн судлаачид, инженерүүд, албан хаагчид та бүхнийг өргөнөөр оролцон, судалгааны чиглэлээр илтгэл хэлэлцүүлэхийг уламжилж байна.
Илтгэл өгүүллийн сэдвүүд нь дараах чиглэлүүдийг хамарсан байна.Үүнд:
Хуралд оролцох хүсэлтэй судлаач нарын өгүүллийг 2023 оны 03 сарын 17-ны өдрийг хүртэл geotechnics@must.edu.mn хаягаар хүлээн авах ба өгүүлэл нь ШУТИС-Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврын (https://research.must.edu.mn/page/104) дагуу бичигдсэн байна.
Мөн тус хуралд оролцох хүсэлтэй барилгын салбарын инженерүүд /1.5- Барилга байгууламжийн инженер геологи, геотехникийн судалгаа, зураг төслийн хүрээ, 1.6- Барилга байгууламжийн ул хөрсний туршилт, шинжилгээний /геотехникийн/ ажлын хүрээ, 1.7 Барилга байгууламжийн бүтээцийн зураг төслийн хүрээ, 1.15- Усны барилга байгууламжийн зураг төслийн хүрээ, 2.1- Барилга байгууламжийн угсралтын ажлын хүрээ, 2.8- Усны барилга байгууламжийн угсралт, засварын ажлын хүрээ/-д Мэргэжил дээшлүүлэлтийн Сонгон суралцах 1 багц цагийн гэрчилгээ олгоно.
Хурлын төлбөр 50.000 төгрөг, илтгэл тавих инженер болон магистр оюутнууд 25.000 төгрөг байна. Хурлын төлбөрийг ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ Хаан банкны 5431138852 дансанд хийнэ үү. Утга дээр: хурлын хураамж нэр утасны дугаараа тодорхой бичих
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Хөрсний механик, динамикийн судалгааны профессорын багийн профессор доктор (Ph.D) Э.Нинжгарав, Ахлах багш доктор (Ph.D) Ц.Цоггэрэл, Сургалтын мастер Б.Бүжинханд нартай холбогдоно уу.
Утас:88119528, 80638858, 99696757
2024 International Conference in Architecture
“2024 International Workshop on Climate Change Adaptation and Mitigation”
GREEN TINY HOUSE ОЮУТНЫ АРХИТЕКТУРЫН УРАЛДААН ЭХЭЛЛЭЭ.
ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуулийн түүхт 65 жилийн ойн арга хэмжээгээр шагнал авсан багш ажилчид
Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.