Монгол улсад усны дээд боловсролтой инженер бэлтгэж эхэлсний 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “УСНЫ ШИНЖЛЭХ УХААН БА ИНЖЕНЕРЧЛЭЛ - 2023” олон улсын эрдэм шинжилгээний хурлын удирдамж
Хурлын танилцуулга: Монгол улсад усны инженер бэлтгэж эхэлсний 60 жилийн ойд зориулан “УСНЫ ШИНЖЛЭХ УХААН БА ИНЖЕНЕРЧЛЭЛ - 2023” эрдэм шинжилгээ, онол практикийн олон улсын анхдугаар хурлыг ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургууль, ЮНЕСКО-гийн Газрын доорх усны тогтвортой менежментийн тэнхимтэй хамтран зохион байгуулж байна.
Хурлын зорилго: Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал нь Ус ба Хүрээлэн буй орчны инженерчлэлийн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэдэг гадаадын болон дотоодын байгууллага, эрдэмтэн судлаачдын ололт, амжилт, туршлагаасаа хуваалцах, мэдлэгээ харилцан солилцох таатай боломжийг бий болгохоос гадна Монгол улсын хөгжилд усны шинжлэх ухаан ба усны инженерчлэлийн бүтээн байгуулалтын оруулах хувь нэмэр, чиг хандлагыг тодорхойлоход оршино.
Хурлын хамрах хүрээ: Ус ба хүрээлэн буй орчны инженерчлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй гадаад дотоодын төрийн байгууллагууд, их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, инженерийн зөвлөх үйлчилгээний байгууллагууд, эрдэмтэн, судлаачид, инженерүүд, мэргэжилтнүүд, дээрх чиглэлээр суралцаж буй доктор, магистр оюутнууд.
Хурлын зохион байгуулалт:
Хурлын урьдчилсан хөтөлбөр
Цаг |
Үйл ажиллагаа |
Үндэсний хуралдаан (Монгол хэлээр) 8:30 ~ 13:00 |
|
8:30 – 9:00 |
Бүртгэл |
9:00 – 9:10 |
Хурлын нээлт: Хурлын дарга |
9:10 – 9:20 |
Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг усны газрын мэндчилгээ |
9:20 – 9:30 |
ШУТИС-ийн захирлын мэндчилгээ |
9:30 – 9:40 |
ШУТИС, БАС-ийн захирлын мэндчилгээ |
Завсарлага (Дурсгалын зураг, цай) 9:40 ~ 10:00 |
|
10:00 – 11:20 |
Эрдэм шинжилгээний илтгэлүүд (Сонгогдсон 4-н илтгэл) |
Завсарлага (Үзэсгэлэн, Ханын илтгэл, цай) 11:20 ~ 11:40 |
|
11:40 – 13:00 |
Эрдэм шинжилгээний илтгэлүүд (Сонгогдсон 4-н илтгэл) |
Үдийн цайны завсарлага 13:00 ~ 14:00 |
|
Олон улсын хуралдаан (Англи хэлээр) 14:00 ~ 18:00 |
|
14:00 – 14:05 |
Хурлын танилцуулга, дэг: Хурлын дарга |
14:05 – 14:20 |
Мэндчилгээ: ШУТИС -ийн Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба |
14:20 – 14:40 |
Мэндчилгээ: ЮНЕСКО-гийн Газрын доорх усны тогтвортой менежментийн тэнхим |
14:40 – 15:00 |
Усны шинжлэх ухаан ба инженерчлэл: Монголын үзэл баримтлал |
15:00 – 16:00 |
Эрдэм шинжилгээний илтгэлүүд (Сонгогдсон 3-н илтгэл) |
Завсарлага (Үзэсгэлэн, Ханын илтгэл, цай) 16:00 ~ 16:20 |
|
16:20 – 17:40 |
Эрдэм шинжилгээний илтгэлүүд (Сонгогдсон 4-н илтгэл) |
17:40 – 18:00 |
Хурлын хаалтын үйл ажиллагаа |
Эрдэм шинжилгээ, онол-практикийн өгүүлэл, илтгэлд тавих шаардлага:
Хурлын үр өгөөж
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд оролцсоноор танд дараах үр өгөөжийг хүртэнэ. Үүнд:
Хуралд оролцох хэлбэр |
Үр өгөөж |
Эмхэтгэлд өгүүлэл хэвлүүлэх |
|
Хурлын эмхэтгэлд өгүүлэл хэвлүүлж илтгэл хэлэлцүүлэх |
|
Хуралд зочноор оролцох |
|
Хурал зохион байгуулах ажлын хэсэг
2022 оны 12 сарын 15
Email: mongolianhydro@gmail.com, Утас: 89670042, 90410022, 99205000
2024 International Conference in Architecture
“2024 International Workshop on Climate Change Adaptation and Mitigation”
GREEN TINY HOUSE ОЮУТНЫ АРХИТЕКТУРЫН УРАЛДААН ЭХЭЛЛЭЭ.
ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуулийн түүхт 65 жилийн ойн арга хэмжээгээр шагнал авсан багш ажилчид
Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.